Jump to content

Сардини

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сардини (итал. Sardegna [sarˈdeɲɲa], сард. Sardigna [sar'dinja]) — Газар дундын тэнгис дэх 2 дахь том арал. Апеннины хойгоос баруун талд Сицили болон Корсика арлуудын дунд орших арал. Арал нь Италийн нэг хэсэг бөгөөд Сардин хэлний тархалт (Итали хэлнээс гадна)-аас шалтгаалан онцгой статустай бөгөөд албан ёсоор өөрөө засах бүс нутаг гэж нэрлэгддэг (итал. Regione Autonoma della Sardegna, сард. Regione Autònoma de sa Sardigna) юм.