Jump to content

Сардин хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сардин хэл буюу сарда хэл (сардин хэлээр. limba sarda, камп. lingua sarda) — Энэтхэг-Европ хэлний аймгийн роман бүлэгт багтдаг Италийн Сардини арлын оршин суугчид ярьдаг хэл.

2006 онд арлын 1,600,000 оршин суугчдын 83% нь сардин хэлийг ойлгодог, 52% нь ярьж чаддаг байсан ч ердөө 26% нь төрөлх хэлээрээ ярьдаг байжээ. Сардин хэлээр ярьдаг хүмүүс арлын төв болон өмнөд хэсэгт төвлөрдөг. Тэд ихэвчлэн ахмад настан, боловсрол багатай ангийнхан байдаг. 1970-аад оноос хойш сардин хэлийг хүүхдүүд үзэхээ больсон ажээ.

МЭ 456-534 онуудад Сардини арлыг вандалчууд захирч байжээ. Дараа нь 9-р зууны эхэн үе хүртэл Сардин нь Византын эзэнт гүрний нэг хэсэг байв. Үүний дараа Сардинид хэсэг хугацаанд бие даасан улсууд буюу гиудикатууд оршин тогтнож байв. 1323 оноос Сардиниг Арагон аажмаар эзлэн авчээ. 1479 онд Сардини Испанийн Вант улсын нэг хэсэг болсон. 1707 онд Сардинийг Австри эзэлсэн боловч ердөө 13 жилийн дараа бие даасан Сардинийн хаант улс байгуулагдаж, 1861 онд нэгдсэн Италийн нэг хэсэг болсон юм.