Саримсан сонгино
Харагдац
Allium Obliquum: Нэн ховор ургамал. Сонгинолог булцуутай, 60-140см өндөр иштэй, олон наст өвс. Сонгинолог булцуу 2-3см голчтой, илгэлэг улаан хүрэн хальстай, нижгээдээр байрлана. Үзүүр нь аажмаар нарийссан 6-9мм хавтгай шугаман навчтай. Ногоовтор шар олон цэцгээс бүрдсэн бөмбөлгөн баг цэцэг ишний үзүүрт байрлана.
Баян-Өлгий аймгийн Сагсай, Алтай сумын бага хэмжээний талбайд цөөн тохиолдоно. Уулын дунд, доод хэсгийн ойн цоорхой, нугад ховор тохиолдоно. Тархац нутаг нэн хязгаарлагдмал. Нөөц маш бага бөгөөд нарийвчлан тогтоогоогүй, бага хэмжээний талбайд цөөн тоогоор ургадаг, ургамлын булцууг хүнсний зориулалтаар ашигладаг, тархац нутагт мал бэлчээрлүүлж байгаа зэрэг шалтгаанаас устах аюулд орсон ургамал.