Jump to content

Саскачеваны Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Саскачеваны Их Сургууль (Англи: University of Saskatchewan, U of S, USask) нь Канадын Саскачеван мужийн нийслэл Саскатун хотод, Өмнөд Саскачеван голын зүүн эрэгт байрладаг төрийн өмчит судалгааны их сургууль юм. 1907 оны 3-р сарын 19-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Саскачеваны мужийн хууль тогтоох байгууллагаас баталсан “Саскачеван мужийн их сургуулийг байгуулах тухай хууль”-ийн дагуу албан ёсоор нээгдсэн байна.

Энэхүү хууль нь бүх хүнийг арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран дээд боловсрол эзэмших боломжтой болгох зорилготойгоор 1907 оны 3-р сарын 19-нд тус их сургуулийг албан ёсоор байгуулжээ.

Саскачеваны Их Сургууль нь тус мужийн хамгийн том боловсролын байгууллага юм. Судалгааны чиглэлээр тэргүүлэгч Канадын их сургуулиудын нэг бөгөөд Канадын Судалгааны Их Сургуулиудын U15 бүлэг (Канадын хамгийн судалгааны өндөр идэвхтэй 15 их сургууль)-ийн гишүүн юм.

Тус сургууль анх 1907 онд хөдөө аж ахуйн коллеж байдлаар байгуулагдсан бөгөөд 1910 онд Канад дахь их сургуулийн анхны Нэмэлт Боловсролын Хэлтэс (Department of Extension)-ийг байгуулжээ. Их сургуулийн барилга байгууламжид зориулж 120 га (300 акр) газар, хөдөө аж ахуйн ферм, талбайд зориулж 400 га (1000 акр) газар хуваарилсан бөгөөд нийт 10.32 км² (3.98 миль²) газар сургуулийн эзэмшилд багтдаг.