Саудын Араб

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Саудын Арабын Вант Улс
المملكة العربية السعودية
ал-Мамлака ал-‘Арабияяа ас-Са‘удияяа
Төрийн далбаа Төрийн сүлд
Уриа: "Аллахаас өөр бурхан үгүй: Мухаммад бол түүний элч" (لا إله إلا الله , محمد رسول الله)
Төрийн дууллын нэр:
"Ван урт наслах болтугай"
(عاش الملك‎‎ Ааш Ал Малийк)

Нийслэл 
(их хот)
Эр-Рияд
Албан хэл Араб
Ард түмэн  69% улсын иргэд
31% гадаадын иргэд
Төр засаг Хэмжээгүй эрхт хаант засаг
 -  Ван Абдулла бин
Абдул Азиз
 -  Хунтайж Найф бин
Абдул Азиз
Улсын хурал Огт үгүй
(Вангийн тунхгийг ёсчлоно)
Үндэслэгдсэн нь
 -  Хаант улс байгуулагдсан 1932 оны 8 сарын 14 
Нутаг дэвсгэр
 -  Бүх талбай 2,149,690 км2 (13)
 -  Гадаргын ус (%) 0.7
Хүн ам
 -  Тооцоо (2010) 27,136,977[1] (46)
 -  Нягт сийрэг 12 хүн/км2 
ДНБ (ХАЧТ) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $676.223 тэрбум[2] (22)
 -  Нэг хүнд $25,345[2] 
ДНБ (Нэрлэсэн) 2010 оны тооцоо
 -  Нийт дүн $578.566 тэрбум[2] (23)
 -  Нэг хүнд $21,685[2] 
ХХИ (2011) 0.770[3] (дээгүүр) (56)
Мөнгөний нэгж Сауди рияль (SAR)
Цагийн бүс +3
Замын хөдөлгөөн баруун
Домэйн нэр .sa
Утасны томьёо 966

Саудын Араб, албан ёсоор Саудын Арабын Хаант Улс нь Арабын хойгийн ихэнхийг эзлэн орших Баруун Азийн орон юм. Баруун хойд талаараа Йордан, хойд ба зүүн хойд талаараа Ирак, зүүн талаараа Кувейт, Катар, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, зүүн өмнөд талаараа Оман, өмнөд талаараа Йемен орнуудтай хиллэдэг. Зүүн хойд талд нь Персийн булан, баруун талд нь Улаан тэнгис оршдог. Саудын Арабын хүн ам нь ойролцоогоор 27.6 сая бөгөөд газар нутаг нь 2,150,000 квадрат километр орчим.

Саудын Арабт Мекка, Медина гэсэн Исламын шашны хамгийн ариун газрууд оршдог тул заримдаа "Хоёр ариун сүмийн нутаг" хэмээгддэг. Харин Монгол хэл, Англи хэлээр голдуу Саудын Араб гэгддэг. Энэ хаант улсыг анх Абдул-Азиз бин Сауд байгуулжээ. Түүний зүтгэл нь 1902 онд Ал-Саудын удмын нутаг болох Риядыг эзэлснээр эхлэсэн бөгөөд 1932 онд Саудын Арабын Хаант Улс тунхаглагдаж, хүлээн зөвшөөрөгдснөөр дууссан ажээ.

Саудын Араб нь газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг бөгөөд энэ нь эдийн засгийг нь хангадаг. Нийт экспортын 90 гаруй хувийг газрын тос эзлэдэг бөгөөд засгийн газрын орлогын бараг 75 хувийг эзлэдэг. Үүний үр дүнд улс нь хүн ардыгаа хангадаг бөгөөд газрын тосны үнэ буурсан үед бага зэрэг хэцүү болдог. Саудын Араб дахь хүний эрхийн байдалд Амнести Интернашональ (Amnesty International), Хүний эрхийн хяналт (Human Rights Watch) зэрэг байгууллагууд удаа дараа санаа тавьсан байдалтай хандаж байсан боловч эдгээрийг засгийн газар няцааж байна.

Ишлэл[засварлах | edit source]

  1. Central Department Of Statistics & information as updated 2010
  2. 2.0 2.1 2.2 2.3 Saudi Arabia. International Monetary Fund. 11 June 2011-д хандсан.
  3. HDRO (Human Development Report Office United Nations Development Programme. United Nations (2011). 2 November 2011-д хандсан.

Гадаад холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Саудын Араб