Саутхэмптоны их сургууль
| University of Southampton | |
| Уриа | Латин: Strenuis Ardua Cedunt |
|---|---|
| Байгуулагдсан он |
|
| Төрөл | Улсын судалгааны их сургууль |
| Хандивын сан | 12.4 сая фунт (2024)[1] |
| Төсөв | 742.4 сая фунт (2023/24)[1] |
| Канцлер | Жастин Грининг ба Брэдфордын Пател хүндэт ноён[2] |
| Дэд канцлер | Марк Смит |
| Байршил | Саутхэмптон, Хэмпшр, Англи |
| Кампус | Хотын |
| Өнгөнүүд | Хөх |
Саутхэмптоны их сургууль (Англи: University of Southampton) нь Английн Саутхэмптон хотод байрладаг улсын нээлттэй судалгааны их сургууль юм. Энэ сургууль нь Их Британийн судалгаанд төвлөрсөн их сургуулиудын Рассел групп холбооны үүсгэн байгуулагч гишүүн юм. Тус их сургууль долоон кампустай. Үндсэн кампус нь Хайфийлд дүүрэгт байдаг ба түүнээс гадна хот дотор дөрвөн нэмэлт кампус ажилладаг. Үүнд: -Avenue кампуст хүмүүнлэгийн ухааны хичээл ордог -Үндэсний далай судлалын төвд далай болон газрын шинжлэх ухааны хичээл ордог. -Саутгэмптоны ерөнхий эмнэлэгт анагаах ухаан, эрүүл мэндийн сургалт явагддаг. -Boldrewood кампус нь инженерчлэл болон далайн технологийн хичээлүүдтэй бөгөөд Lloyd’s Register буюу далайн инженерчлэлийн хяналтын байгууллага тэнд байрладаг. Нэмэлтээр Винчестер хотод урлагийн сургуультай. Мөн Малайз улсад салбар кампус ажиллуулж, инженерийн хөтөлбөрүүд заадаг. 2024 онд Саутхэмптоны их сургууль Энэтхэг улсад салбар кампус байгуулах анхны зөвшөөрөл авсан Их Британийн анхны их сургууль болсон. Кампус бүрт өөрийн номын сан бий. 2023-2024 оны байдлаар их сургуулийн нийт орлого нь 742.4 сая фунт стерлинг байсан. Үүнээс 136.5 сая фунт нь судалгааны тэтгэлэг болон гэрээнээс бүрдсэн ба нийт зардал нь 522.3 сая фунт болсон байна.[1]
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 "Financial Statements 2023–2024" (PDF). University of Southampton. p. 30.
- ↑ "Our Chancellor". University of Southampton. Эх хувилбараас архивласан: 2 August 2024. Татаж авсан: 1 September 2024.