Себастьен Лекорню

Себастьен Лекорню (франц. Sébastien Lecornu; 1986 оны 6-р сарын 11-нд Францын Өбонн хотод төрсөн) — Францын улс төрийн зүтгэлтэн, 2025 оны 9-р сарын 9-нд Францын Ерөнхий сайдаар томилогдсон.
Тэрээр залуугаасаа улс төр сонирхож, 16 настайгаасаа "Ардын хөдөлгөөний төлөөх холбоо" намын идэвхтэн болсон. Намын залуучуудын хөдөлгөөний нэг хэсэг болгон 2004 онд Вернон хотод болсон бүсийн сонгуульд оролцож, Пантеон-Ассасын их сургуульд хууль зүйн бакалавр, дараа нь хуулийн магистрын зэрэг хамгаалсан. 2005 онд Францын Үндэсний Ассамблейн гишүүн Франк Жиларын туслахаар ажиллаж эхэлжээ. Үүний зэрэгцээ тэрээр Францын Үндэсний Ассамблейн өөр нэг гишүүн Бруно Ле Мэйртай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд Ле Мэйр Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга болсны дараа тэрээр түүний ажлын албанд ажиллахаар болжээ. Себастьян Лекорню 23 настайдаа Франсуа Фийоны засгийн газрын гишүүний хамгийн залуу туслах болсон юм.
Лекорню 2014 онд Вернон хотын засаг захиргааны сонгуульд намын жагсаалтыг тэргүүлж, хотын даргын сонгуульд ялалт байгуулсан байна.
2022 оноос Зэвсэгт хүчний сайд, 2020-2022 онд Францын далайн чанад дахь газар нутгийн сайд байсан. Социал-либерал «Сэргэн мандалт» (франц. Renaissance) улс төрийн намын гишүүн.