Сегментийн хязгаар

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Хэдийгээр хэрэглэгчид нь одоо үед програмын объектыг 2 хэмжээст хаягийг илүүд үздэг болсон хэдий ч, жинхэнэ бодит санах ой нь одоо ч гэсэн нэг хэмжээст байтын дараалалтай байсаар байна.Иймээс бид 2 хэмжээст хэрэглэгчийн тодорхойлсон хаягыг нэг хэмжээст бодит хаяг руу хөрвүүлэх нэмэлт аргачлалыг тодорхойлох ёстой.Хэсгийн хүснэгт нь энэ аргачлалд нөлөөлдөг.Хэсгийн хүснэгтийн оролт бүр нь хэсгийн үндэс болон хэсгийн хязгаартай.Хэсгийн үндэс нь санах ойд байрлаж буй сегментүүдийн бодит хаягыг агуулдаг бол, хэсгийн хязгаар нь сегментийн уртыг тодорхойлдог. Хэсгийн хүснэгтийн хэрэглээг жишээ 8.19-т харуулав.Логик хаяг нь хоёр хэсгээс бүрддэг: хэсгийн дугаар S, болон хэсэгт орж буй тэнцвэржүүлэгч D.Хэсгийн дугаар нь хэсгийн хүснэгтэд индекс маягаар ашигладаг.Логик хаягийн D тэнцвэржүүлэгч нь 0-ээс хэсгийн хязгаар хоёрын хооронд байх ёстой.Хэрэв үгүй бол үйлдлийн системд гацалт үүсэн(логик хаяглалт нь хэсгийн хязгаарыг давна).Хэрэв тэнцвэржүүлэгч нь дүрмийн дагуу бол, энэ нь хэсгийн үндэст хэрэгцээтэй байтаар нь бодит санах ойгоос хаягыг нэмдэг.Чухамдаа бол хэсгийн хүснэгт нь үндэс - хязгаарын хаяглалтуудын бүрдэлээс бүтсэн хүснэгтэн массив юм