Сегнозавр

Сегнозавр шинжлэх ухаанд одоо хүртэл мэдэгдэж судлагдсан бүх төрлөөс эрс өвөрмөц сегнозавр хэмээх амьтны чулуужсан ясыг 1973 онд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Амтгай гэдэг газраас анх олжээ. Цэрдийн галавын хожуу үе буюу 70 гаруй сая жилийн өмнө амьдарч байсан. Нас бие гүйцсэн үедээ 7-9 метр орчим урт, ихэвчлэн хойд хөлөөрөө явахад зохицсон, урд мөч нь харьцангуй бадриун, бүдүүн урт хүзүү бүхий жижигхэн толгойтой амьтан байжээ.

Араг ясны диаграмм

Сегнозавр нь махчин динозаврын бүлэгт багтах боловч эрүү шүд болон бусад шинжээр нь авч үзвэл зөвхөн махан тэжээлтэй байгаагүй, мөн өвсөн тэжээлтэй амьтан байсан нь мэдэгддэг. Эх газрын нөхцөлд зохицсон махчин динозавруудтай харьцуулж үзвэл тэр нь нэлээд хөдөлгөөн ихтэй амьтан байжээ. Тэгэхдээ усанд мэлхий маягаар сэлэхэд зохицсон зарим шинж ажиглагддаг. Сегнозавр нь голдуу загас, зэгс, замаг ургамлаар тэжээл хийж байжээ гэж эрдэмтэд үзэж байна.[1]

Ашигласан материал[засварлах | кодоор засварлах]

  1. Хүүхэд - Залуучуудын нэвтэрхий толь 2 - 1986 - хуудас 323

Stub icon

Энэ палеонтологийн тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.