Jump to content

Селадонят

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Целадонит нь слюдын бүлгийн эрдэс бөгөөд филлосиликат бүтэцтэй, кали, төмөр (хоёр өөр исэлдэлтийн зэрэгтэй), хөнгөн цагаан болон гидроксидоос тогтдог. Химийн томьёо нь K(MgFe³⁺◻)(Si₄O₁₀)(OH)₂ юм.

Энэ эрдэс нь моноклин талстын системд талсждаг бөгөөд ихэвчлэн призм хэлбэрийн бичил талстуудаас бүрдэх нягт бөөгнөрөл эсвэл илүү түгээмэлээр бүүдгэр шаварлаг масс хэлбэрээр тохиолддог. Целадонит нь зөөлөн, Моосын хатуулагийн шаталбараар 2, харьцангуй нягт нь 3 орчим. Энэ нь өөрчлөгдсөн базальтлаг лаавын хийн хөндий (vesicle)-г дүүргэх болон дотор талыг бүрэх байдлаар үүсдэг.Эртний судалгаануудын үр дүнгээс харахад, целадонит нь үүсэх явцдаа сул метаморфизмд орсон плутоны чулуулгуудтай холбоотой байж болохыг харуулдаг. Мөн энэ эрдэс нь монтмориллонитын шавар эсвэл цеолитын талстуудтай хамт тохиолдох нь бий. Целолитуудтай хамт байх нь эдгээр эрдсүүд талст ургах ижил суурь нөхцөлийг илүүд үздэгийг илтгэж болох юм.

Целадонитыг анх 1847 онд Италийн Верона хотын ойролцоох Монте Балдо ууланд тодорхойлж, тайлбарласан. Нэр нь далайн ногоон өнгийг илэрхийлдэг франц хэлний “celadon” гэдэг үгнээс гаралтай. Энэ эрдэс нь глауконитын хамтногоон шороо” (green earth) хэмээх пигмент үйлдвэрлэхэд ашиглагддаг хоёр эрдсийн нэг бөгөөд уг пигмент нь Чусон (Joseon) улсын үеийн барилга байгууламжийг чимэглэхэд маш чухал үүрэгтэй байжээ. Ийм ч учраас Өмнөд Солонгост целадонит олборлодог цорын ганц газар нь байгалийн дурсгалт газар хэмээн албан ёсоор хамгаалагдсан байдаг.

Түгээмэл хольц элементүүдэд марганец, кальци болон натри орно.