Сенегалын Сен-Луи
Сенегалын баруун хойд хэсэг, Атлантын далайн эрэгт Сен-Луи (франц. Saint-Louis — Гэгээн Луи) хот оршдог. Дундуур нь 400 м өргөн Сенегал мөрөн урсдаг энэ хот улсын нийслэл Дакараас 320 км зайтай, харин Мавритан улсын хилээс холгүй байна. 1988 онд 114 мянган хүнтэй байсан бол 2013 онд 187 мянгуулаа болжээ.[1] Улсдаа түүх, соёлын чухал дурсгалт газар гэдэг.
Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]
- ↑ Saint-Louis. World Gazetteer.