Jump to content

Сент Пол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сен Пол (англи. Saint Paul) — АНУ-ын умард хэсэгт орших Миннесота мужийн нийслэл хот бөгөөд Рамси тойргийн захиргааны төв. Хүн ам нь 311 527 (мужийн 2 дахь том хот). Миннеаполис хотын хамт 3,5 сая хүн амтай мегаполис болдог ажээ.

Цагаан арьст суурьшигчид ирэхээс өмнө энэ газар Хопуэлл индианчууд амьдардаг байсан гэдэг. Энд анх 17-р зууны сүүлчээр Франц, Испанийн үслэг эдлэлийн худалдаачид ирсэн байна. 1803 онд Луизианаг худалдаж авсны дараа Америкчүүд тус бүс нутагт сууршин тэлж эхэлсэн юм. 1805 онд Америкийн офицер Зебулон Пайк цайз байгуулах зорилгоор ойролцоогоор 400 хавтгай дөрвөлжин километр газрыг эзэмшихээр орон нутгийн овог аймгуудтай хэлэлцээр хийжээ. Гэрээний нутаг дэвсгэр нь Миссисипи мөрний хоёр эрэг дээр байрладаг байв.

Хүн амын арьс өнгөний бүтэц:

  • Цагаан арьстнууд — 60.1% (1970 онд 93.6%)
  • Африк гаралтай Америкчууд — 15.7%
  • Азичууд — 15.0%
  • Испани хэлтнүүд — 9.6%
  • Уугуул Америкчууд — 1.1%

Хотын оршин суугчдын дундаж нас 30.9 жил байна. Гэмт хэргийн түвшин өндөр, Америкийн дунджаас 1.7 дахин, Миннесота мужийн дунджаас гурав дахин өндөр байна.

Эдийн засгийн хувьд Сен Пол хот нь Миннеаполис/Сент-Пол хотын бүсийн салшгүй хэсэг юм. Хувийн хэвшил нь хотын эдийн засагт гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд механик инженерчлэл, химийн болон мод боловсруулах үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн боловсруулалт зэрэг нь тэргүүлэх ач холбогдолтой. Гэсэн хэдий ч хот нь улс орон даяар аж үйлдвэржилтийн бууралтад хүрэх хандлагаас зугтаж чадаагүй байна. Жишээлбэл, 2011 оны сүүлээр 1924 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байсан томоохон Форд автомашины үйлдвэр хаагдсан. Банк, даатгал, үйлчилгээний салбарууд ч мөн сайн хөгжсөн байна.