Серби
- «Серби» зэрэг үгсийг энд холбон амарчлав. Мөн үгс бас «Серби үндэстэн»-г илтгэнэ.
Бүгд Найрамдах Серби Улс ᠪᠦᠬᠦᠳᠡ ᠨᠠᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤ ᠰᠡᠷᠪᠢ ᠤᠯᠤᠰ Република Србија
| |
---|---|
Төрийн дуулал: Сербийн төрийн дуулал | |
Нийслэл | Белград |
Албан ёсны хэл | Серби хэл1 |
Төр засаг | Парламентын Бүгд Найрамдах Улс Парламентын ардчилсан дэглэм |
• Төрийн тэргүүн | Ерөнхийлөгч Александр Вучич |
• Засгийн тэргүүн | Ерөнхий сайд Ана Брнабич |
Байгуулагдсан | |
• Үйл | 1867 оны 3 сарын 25 Тусгаар тогтнол 1878 оны 7 сарын 13 Олон улсад хүлээн зөвшөөрсөн1835 оны 2 сарын 15 Анхны Үндсэн хууль 2006 оны 6 сарын 5 өнөөгийн Парламентын Бүгд Найрамдах Улсын хэлбэрээр |
Газар нутаг | |
• Нийт | 88.3612(110.) км² 77.4743(115.) км2 |
Хүн ам | |
• Тооцоо | 7.057.666[1] (2016 оны хүн амын тооллого)3 |
• Өсөлт | ▼ −0,46 %[2] |
• Нягтаршил | 91,103/км2 |
ДНБ (ХАЧТ) | тооцоо |
• Нийт |
|
ДНБ (нэрлэсэн) | тооцоо |
• Нийт | 2017[4] |
ХХИ | ▲ 0,776 (66.) (2016)[5] Error: Invalid HDI value |
Мөнгөний нэгж | Динар (RSD) |
Цагийн бүс | UTC+1 ТЕЦ UTC+2 ТЕЗЦ (гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл) |
Утасны томьёо | +381 |
ISO 3166 код | RS, SRB, 688 |
Домэйн нэр | .rs und .срб[6] |
Серби Улс (сер. Србија, Srbija), албан ёсоор Бүгд Найрамдах Серби Улс (сер. Република Србија, Republika Srbija) нь Төв, Зүүн Өмнөд Европт орших улс юм. Балканы хойгийн төв хэсэгт оршино. Хойд талаараа Унгар; зүүн талаараа Румын, Болгар; өмнө талаараа Умард Македон, Албани[7]; баруун талаараа Хорват, Босни ба Херцеговина, Монтенегро улсуудтай хиллэнэ. Нийслэл Белград хотыг 2006 онд "Ирээдүйн Өмнөд Европын нийслэл" болгон хөгжүүлэхээр тодорхойлжээ[8]. Далайд гарцгүй орон хэдий ч Серби улс нь Дунай, Сава, Тисца голууд болон тэдгээрийг холбосон сувгуудаар 2,000 км урт усан замыг хянадаг[9] бөгөөд тэдгээрээр дамжин Европын сувгуудийн сүлжээ, улмаар Хойд тэнгис, Хар тэнгистэй холбогддог байна[10].
Хэдэн зууны туршид Өрнө, Дорнын соёлын уулзварт орших, хожим Сербийн Эзэнт улс гэж нэрлэгдэх болсон хүчирхэг вант улс Балканы хойгийн ихэнхийг захирч байлаа. Сербичүүдийн улс 16-р зууны дундуур мөхөж, эхлээд орон нутгийн феодалууд, Османы Эзэнт Гүрэн, Венеци, Унгарын вант улс, сүүлд Австрийн Эзэнт улсын захиргаанд орж байлаа. 1817 онд Османы захиргаан дор байсан тус улсад гарсан хувьсгал амжилттай болж, Сербийн гүнлиг бий болов. Тэр нь Төв болон Зүүн Европ дахь анхны үндэстэн-улс байсан юм[11]. Тус улсын тусгаар тогтнол олон улсад 1878 онд л хүлээн зөвшөөрөгджээ. 1912 онд Косовог Османы эзэнт гүрнээс эргүүлж авсан байна[12].
Тус орны одоогийн хил нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа бий болсон Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын үед бүрэлджээ. 1990-ээд оны эхээр эхэлсэн Югославын задрал үргэлжилсээр 2006 онд Монтенегрогийн тусгаар тогтнолын тунхаглал зарлагдсанаар Серби үндэстний тусгаар улс бий болов. Серби улс нь Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага, Европын Зөвлөлийн гишүүн улс болно. Мөн цэрэг армийн хувьд төвийг сахисан улс болох тус улс нь Европын Холбоонд элсэх боломжтой орнуудын нэг юм[13].
2008 оны 2 сард Косовогийн парламент Сербиэс тусгаарлаж буйгаа зарласан. Серби нь Косовог НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1244-р тогтоолын дагуу байгуулсан түр захиргаагаар удирдуулж буй, өөрийн орны өмнөд хэсгийн муж гэж үздэг. Иймээс Сербийн засаг захиргаа, мөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөгүй. Харин олон улсын хувьд энэ асуудлын талаар санал хуваагдмал байгаа бөгөөд одоогийн байдлаар НҮБ-ын гишүүн 192 орны 60 нь Косовогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөөд байгаа.
Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary: Серби – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 2011 оны аравдугаар сарын хүн амын тооллогын нэгдсэн дүн. In: media.popis2011.stat.rs. Abgerufen am 2. August 2018 (PDF, serbisch/englisch).
- ↑ cia.gov
- ↑ cia.gov
- ↑ Daten des International Monetary Fund. Abgerufen am 21. Juni 2018.
- ↑ United Nations Development Programme (НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр). In: UNDP. Abgerufen am 2. August 2018 (englisch).
- ↑ www.rnids.rs – Линкуј као што говориш! deutsch: verlinke so wie du sprichst (serbisch)
- ↑ http://www.unmikonline.org/press/reports/N9917289.pdf
- ↑ http://www.beograd.rs/cms/view.php?id=1227003
- ↑ http://www.srbija-info.yu/Razvoj/saobracaj_e.html
- ↑ http://www.siepa.sr.gov.yu/site/en/home/1/investing_in_serbia/modern_infrastructure/transport/
- ↑ http://staff.lib.msu.edu/sowards/balkan/lecture5.html
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/europe/country_profiles/3524092.stm
- ↑ http://www.becei.org/evropski%20forumi%20u%20pdf-u/Evropski_forum_No._4,_2008.pdf