Jump to content

Сербийн захиргааны тойрог

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сербийн захиргааны тойргууд

Захиргааны тойрог (Серби: Управни окрузи) нь Серби дэх төрийн захиргааны байгууллагуудыг орон нутагт төлөөлөн удирдах газар бөгөөд яамны төв байхгүй тул газар засаг захиргааны ажлыг тухайн сууринд гүйцэтгэх үүрэг хүлээнэ.

Байгуулал ба байгууламж

[засварлах | кодоор засварлах]

Засаг захиргааны тойрог байгуулах талаар төрийн захиргааны тухай хуулийн захиргааны тойргуудийн тухай захирамж дээр нэг бүрчлэн заан тусгасан байдаг. Захиргааны тойргуудийн хариуцсан хэсэгт тухайн харьяа нутаг дэвсгэрт орших хот суурингууд багтана. Үүний зэрэгцээ тухайн захиргааны тойргийн аль нэг хотын/суурингийн захиргааны төв дээр яамдын удирдах салбар байрлахаар тогтоож өгсөн байдаг.

  1. Захиргааны хэргийн анхан шатны шийдвэр
  2. Төрийн бус захиргааны байгууллага захиргааны хэргийн анхан шатны шийдвэр гаргасан бол түүнтэй холбоотой зөрчлийг шийдвэрлэх
  3. Төрийн бус захиргааны байгууллагыг хянах

Захиргааны тойргууд

[засварлах | кодоор засварлах]

Бүх яамдын төв нь нийслэл хот Белградад байрлах учир тус хот нь ямар ч захиргааны тойрогт харьяалагддаггүй. Бүгд Найрамдах Косово Улс нь өөрийн гэсэн тойрог бүхий засаг захиргааны нэгжтэй.

Воеводина
Захиргааны тойргийн нэрБайрлалСерби нэршилЗахиргааны төв
Өмнөд Банат тойрог Јужно-Банатски округ Панчево
Өмнөд Бачка тойрог Јужно-Бачки округ Нови Сад
Баруун Бачка тойрог Западно-Бачки округ Сомбор
Срем тойрог Сремски округ Сремска Митровица
Төв Банат тойрог Средње-Банатски округ Зренянин
Хойд Банат тойрог Северно-Банатски округ Кикинда
Хойд Бачка тойрог Северно-Бачки округ Суботица
Төв Серби
Захиргааны тойргийн нэрБайрлалСерби нэршилЗахиргааны төв
Бор тойрог Борски округ Бор
Браничев тойрог Браничевски округ Пожаревац
Заечар тойрог Зајечарски округ Заечар
Златибор тойрог Златиборски округ Ужице
Колубара тойрог Колубарски округ Валево
Мачва тойрог Мачвански округ Шабац
Моравич тойрог Моравички округ Чачак
Нишава тойрог Нишавски округ Ниш
Пирот тойрог Пиротски округ Пирот
Подунай тойрог Подунавски округ Смедерево
Поморав тойрог Поморавски округ Ягодина
Пчинь тойрог Пчињски округ Вранье
Расина тойрог Расински округ Крушевац
Рашка тойрог Рашки округ Кралево
Топлич тойрог Топлички округ Прокупле
Шумади тойрог Шумадијски округ Крагуевац
Ябланич тойрог Јабланички округ Лесковац
 Commons: Захиргааны тойрог (Серби) – Викимедиа зураг, бичлэг, дууны сан