Jump to content

Сервантесын хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сервантесын хүрээлэн (испани. Instituto Cervantes) - 20-р зуунд Испани хэлээр ярьдаг орнуудын испани хэл, соёлыг дэлхий даяар сурталчлах зорилгоор байгуулагдсан Испанийн засгийн газрын байгууллага юм. Энэ нь янз бүрийн оронд салбартай. Хүрээлн нь испани хэлийг гадаад хэл болгон заахад зориулагдсан дэлхийн хамгийн том сүлжээ байгууллага юм.

Тус хүрээлэн нь 1991 онд Испаний Гадаад хэргийн яамны ивээл дор байгуулагдсан юм. Үндсэн төвүүд нь Мадрид болон зохиолч Мигель де Сервантесын төрсөн нутаг болох Алькала де Хенарес хотод байрладаг. Сервантесын хүрээлэн таван тивд төлөөлөлтэй бөгөөд салбарууд нь нийт 77 төв, хүрээлэнтэй бөгөөд Оросын Москвад төвтэй байна. Хүрээлэнгийн бүрэлдэхүүнд хурлын танхим, үзэсгэлэнгийн танхим, испани хэлний хичээлийн анги танхим, номын сан, хөгжмийн номын сан байрладаг.