Сергей Брин
Сергей Брин | |
---|---|
![]() Сергей Брин, 2010 он | |
Төрсөн | Сергей Михайлович Брин 1973 оны 8 сарын 21 Москва, ЗХУ |
Үндэстэн | ЗХУ (1973-1979) АНУ (1979 оноос) |
Аль хотын суугуул | Лос-Алтос Хиллс, Калифорни |
Боловсрол | Мэрилэндийн Их Сургууль (бакалавр, 1993) Стэнфорд Их Сургууль (магистр, 1995) |
Төгссөн сургууль | Мэрилэндийн Их Сургууль Стэнфорд Их Сургууль |
Ажил | Тооцон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, технологийн шинэчлэгч, бизнесмэн |
Юугаараа алдаршсан | Гүүгл, Инк.-ийн хамтран байгуулагч |
Цалин | Цалингүй (2008)[1][2] |
Хөрөнгө | ▲US$15 тэрбум (2010)[3] |
Эхнэр (нөхөр) | Анн Войчицки[4] |
Цахим сүлжээ stanford.edu/~sergey |
Сергей Михайлович Брин (Орос: Серге́й Миха́йлович Брин; 1973 оны 8 сарын 21-нд төрсөн) нь Орос гаралтай Америкийн тооцон бодох шинжлэх ухааны эрдэмтэн, бизнесмэн[5] бөгөөд өөрийн бүтээсэн хайлтын систем, онлайн сурталчилгааны технологидоо тулгуурлан, Ларри Пэйжтэй хамт дэлхийн хамгийн том интернэтийн компани болох Гүүгл, Инк.-ийг байгуулснаараа алдаршсан хүн юм[6].
Брин ЗХУ-аас АНУ руу 6 настайдаа цагаачилжээ. Мэрилэндийн их сургуульд бакалаврын зэрэг хамгаалсныхаа дараа аав, өвөөгийнхөө замаар математикийн чиглэлээр суралцаж, чингэхдээ тооцон бодох шинжлэх ухаанаар давхар мэргэшжээ. Төгссөнийхөө дараа Стэнфорд руу шилжиж, тооцон бодох шинжлэх ухааны докторын зэрэг горилон суралцаж байхдаа Ларри Пэйжтэй танилцан нөхөрлөжээ. Тэд дотуур байрны өрөөндөө хямдхан компьютер тавьж, Бриний бий болгосон мэдээлэл олборлох системд үндэслэн хайлтын системийг бий болгох судалгааны ажлаа хийж эхэлсэн байна. Тэрхүү програм нь Стэнфордод алдаршсанаар тэд докторын зэрэг хамгаалахаа больж, Гүүглийг байгуулан, гараж хөлслөн ажиллаж эхэлжээ.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 2005 compensations from Google: $1 in salary, $1723 in bonus, $41,999 other annual compensation, $3 all other compensation. Source: SEC. Google form 14A. Filed March 31, 2006.
- ↑ Google Executives Compensation
- ↑ "Profile page on Sergey Brin". Forbes. Retrieved 2010-04-05.
- ↑ Argetsinger, Amy (May 13, 2007). "The Reliable Source". The Washington Post. Retrieved 2007-10-20.
{{cite news}}
: Unknown parameter|coauthors=
ignored (|author=
suggested) (help) - ↑ Encyclopædia Britannica almanac 2008, (2008) pg. 40
- ↑ Jung Yeon-Je Getty Images article, May 30, 2007