Серж Дассо
Харагдац

Серж Дассо (франц. Serge Dassault; 1925 оны 4-р сарын 4-нд Парис хотод төрсөн — 2018 оны 5-р сарын 28-нд Парист нас барсан) — Францын нөлөө бүхий бизнесмен бөгөөд консерватив улс төрч, тэрбумтан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Серж Дассо онгоц зохион бүтээгч, ажил хэрэгч Марсель Дассогийн хүү юм. Эцгээсээ "Dassault Group" группийг өвлөж авсан. Дассо гэр бүл еврей гаралтай бөгөөд 1950 оноос өмнө Блох овогтой байгаад католик шашинтан болоод Дассо гэх овогтой болжээ.
Дассо гэр бүлд харьяалагддаг компаниуд:
- Dassault Aviation (50,21%)
- Dassault Systèmes (45,1%)
- Lagardere Active (20,0%)
- Dassault Developpement
- Dassault Communication — холбоо
- Sogitec — технологи
- Dassault Falcon Jet — Фалкон бизнес-жет
- Dassault Falcon Service — нисэх онгоцны техникийн үйлчилгээ
- Dassault Multimedia — дизайн
- Dassault Investissements — санхүү
- SABCA — Бельгийн аэро сансар
- Socpresse (87%) — хэвлэлийн групп (Le Figaro сонин)