Сибирийн нарс

Сибирийн нарс

Ховордолтын зэрэглэл

Бага эрсдэлтэй
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Pinophyta
Анги: Pinopsida
Баг: Pinales
Овог: Нарсныхан
Төрөл: Нарс
Дэд төрөл: Strobus
Зүйл: P. sibirica
Латин нэр
Pinus sibirica
Du Tour

Сибирийн нарс Pinus sibirica нь Нарсныхан овгийн мод ба Сибирь, Уралын нуруу, Саха, Енисейн Хөндий болон Монголын төв хэсгээр тархан ургадаг. Дундаж өндөр нь 30-40 м болох ба 800-850 хүртэл насална. Энэ мод нь цагаан нарсны бүлэгт хамарна.

Шилмүүс нь тав таваар багцалсан хонгорцогноос ургах бөгөөд 5-10 см урт. Боргоцой нь 5-9 см урттай, 9-12 мм хэмжээний үртэй байдаг.

Канад зэргийн хүйтэн бүсийн орнуудын томоохон цэцэрлэгт хүрээлэн, паркад чимэглэлийн зориулалтаар тарьж ургуулдаг. Сибирийн нарс нь хүйтэнд маш тэсвэртэй мод юм. Үрийг нь нарсны самар гэх ба хураан авж хүнсэнд хэрэглэх буюу худалдаалдаг. Мөн нарсны самраас тос гарган авдаг.

Боргоцой
Боргоцойн доторх үр буюу нарсны самар