Сибирь жодоо

Сибирь жодоо

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Pinophyta
Анги: Pinopsida
Баг: Pinaceae
Овог: Нарсныхан
Төрөл: Жодоо
Зүйл: A. sibirica
Латин нэр
Abies sibirica
Ledeb.

Сибирь жодоо (Abies sibirica) нь мөнх ногоон, шилмүүст мод бөгөөд Ижил мөрөн, Туркистан, Шинжаан, Монголд ургадаг. Энэхүү мод нь ой тайгын хүйтэн сэрүүн бүсийн уул нурууд, чийглэг хөрстэй гол нуурын сав, 1900-2400 м өндөрлөг газарт ургана.

Таних шинж[засварлах | кодоор засварлах]

Сибирь жодоо нь жавар, сүүдэрт маш тэсвэртэй бөх мод бөгөөд ховор тохиолдолд 200 гаруй насалдаг. Танай орны нөхцөлд дунджаар 20-25 м өндөр, уграх орчин нь бүрдсэн таатай нөхцөлд 40 м хүртэл андар, 36 см бүдүүн ургадаг. Сибирь жодооны модны холтос гялгар бараан саарал, сууриасаа эхэлсэн хурц шовгор цацархуу титэмтэй. Титэм нилээд өтгөн, шовх оройтой. Шилмүүс 2,5-3 см хүртэл урт, мохоо эсвэл үзүүртэй оньтой. Шилмүүс хавтгай, мохоо шүүсэнцэр, дээд тал нь хар ногоон, доод гадаргуудаа хоёр тууш найвар ногоон өнгөтэй судалтай, анхилуун үнэртэй шилмүүстэй, хавтгайвтар зөөлөн, иш, мөчиртөө маш шигүү байрласан байдаг. Боргоцой эгц босоо, боловсрохдоо хайрс нь бутарч зөвхөн гол тэнхлэг мөчир дээр үлддэг. Шилмүүс нь 7-10 жилд нэг удаа унадаг. Боргоцой 5-9 см урт, 2-4 см өргөн, зуувиндуу бортгон хэлбэртэй. Үр нь 5-7 мм, далавч нь 8-12 мм урт, урвуу өндгөн хэлбэртэй. Цайвар хүрэн, шаргал өнгөтэй. 1000 үрийн жин нь 10-12 гр жинтэй байдаг.

Ашиглалт[засварлах | кодоор засварлах]

Монгол орны улаан номд оруулж, тархсан нутгийг улсын тусгай хамгаалалтанд авсан. 1995 оноос нэн ховор ургамалын жагсаалтанд бүртгэсэн байна. Гэвч одоо орон нутагт энэ модыг бүрэн хамгаалж чадаагүй байна. Зарим газарт жодооны тархалтын орчимд алтны уурхай үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал Ялбагийн голын дагуу хөндий даган ургасан Сибирийн жодоон ой нь Ялбагийн голын алтны шороон ордын нөөц тогтоосон хэсэгт ургасан байдааг. Үүнийг 200-2006 онуудад Мандал-Алт ХХК Ялбагийн алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл болох лицензийг эзэмшиж байхдаа ерөнхийд нь устгасан байна.

Нөхөн сэргээлт[засварлах | кодоор засварлах]

Үрээр үржинэ. Үр нь 9-10 р сард боловсорч гүйцдэг. Үр бэлтгэхдээ боловсорч гүйцхээс 7 хоногийн өмнө бэлтгэнэ. Цаашид жодоог хамгаалалтанд бүрэн авч зориудаар өсгөн үржүүлэх арга хэмжээ авах, түймрээс урьдчилан сэргийлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Манай оронд одоогоор үрээр тарьж турших туршилт хийгдээгүй байгаа.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]