Сидор Ковпак
Сидор Артемьевич Ковпак Зөвлөлтийн цэргийн болон улс төрийн зүтгэлтэн. 1943 онд хошууч генерал цол хүртсэн. Украин үндэстэн хүн.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бага, идэр нас
[засварлах | кодоор засварлах]Сидор (Исидор) Ковпак 1887 оны 5 дугаар сарын 25-ны өдөр (өөр таамгаар 5 дугаар сарын 13) Оросын Эзэнт гүрний Харьков мужийн Ахтырский дүүргийн Котельва тосгонд (одоогийн хот маягийн суурин, Украины Полтава муж, Полтава дүүргийн Полтава дүүргийн нутаг дэвсгэр) Артьянцев Д.Евкласмиевийн гэр бүлд төржээ. Тэрээр Иван, Семён, Федор, Дмитрий, Алексей хэмээх 5 ах, Марфа, Прасковья, Акулина гэсэн 3 эгчтэй байв. Ковпакууд газар тариалан эрхэлдэг байсан боловч өөрсдийн эзэмшлийнх нь газар том биш тул гэр бүлийн хэрэгцээг хангахад хангалтгүй байжээ. Сидор бага наснаасаа аавдаа хээр ажилд тусалдаг байв. Гэр бүл нь ядуу амьдарч байсан бөгөөд хүүхдүүд нь дундаа ганц гуталтай байсан болохоор өвлийн улиралд гэрээсээ бараг гардаггүй байв. “Бид хааны армид хорин жил алба хаасан Дмитро өвөөгийн түүхийг сонсож, өвөл зуны олон үдшийг өнгөрөөсөн” хэмээн хожим нь баатар партизан маань дурссан байдаг. Сидор Ковпак 8 настайдаа сүм хийдийн сургуульд явж онц суралцан, түүний багш, сүмийн тахилч Эцэг Мелентий олон удаа магтдаг байв. Багш нь түүнд цаашид сурч боловсролтой болохыг хатуу зөвлөсөн боловч эцэг эх нь сургалтын төлбөрийг нь төлж чадаагүй. Түүнийг 11 настай байхад эцэг ньг нутгийн худалдаачин Николай Павлович Фесакад “зарц” (чухамдаа зарц биш байсан) болгон өгчээ. Николай Павлович Фесак өмнө нь бичээчээр ажиллаж байсан боловч дараа нь тоног төхөөрөмжийн худалдаалж баяжсан хүн юм. Тухайн үеийн амжилттай бизнесмен тэрээр Котелвагийн хамгийн баян, хамгийн нэр хүндтэй хүмүүсийн нэг төдийгүй өгөөмөр, буяны үйлстэн байсан. Н.П.Фесак сүм хийдийн засвар үйлчилгээ, ядууст туслахад зориулж мөнгө хандивлаж, Земство сургуулийн төлөөлөгчдийн гишүүн байсан бөгөөд тосгоны гал команд албыг өөрийн хөрөнгөөр дэмжиж байв. Тэрээр 11 настай өсвөр насны Сидор Ковпакийг зарцаар бус харин өнөр өтгөн гэр бүлд нь туслах зорилгоор ажилчин болгож авчээ. Түүнчлэн Ковпакын гэр галд шатахад Николай Павлович Фесак өөрийн хөрөнгөөр мод худалдаж авч, галд нэрвэгдэгсдэд шинэ байшин барихад тусалсан аж. Николай Павлович Фесакийн гэрт ирээд Сидор Ковпак эхлээд "зарцаас” арай өөр үүрэгтэй байсан. Тэр түүний байшингийн эргэн тойронд хар бор ажил хийн мөн гэрийн эзэн, эзэгтэй нарын даалгасан жижиг ажил хийдэг байв. Өөрийн шаргуу хөдөлмөр, үнэнч шударга зангаараа тэр удалгүй эзнийхээ итгэлийг олж чадсан байна. Н.П.Фесак түүнийг дагуулан дэлгүүртээ аваачиж, аажмаар түүнд худалдаа, наймаа эрхлэхийг зааж эхлэв. Хүүг сургуульд суралцах хүсэлтэй байгааг мэдээд тэр жилийн дараа сургуульд элсүүлэхээр тохиролцсон. Сидор хүү дэлгүүрт ажиллахаас гадна сургуульдаа явж, 14 настайдаа дэлгүүрийн кассчин, 17 настайдаа бичиг хэргийн ажилтан болжээ. Үүний зэрэгцээ тэрээр тосгоны гал командын албыг удирдаж байжээ. Сидор Ковпак моринд их дуртай байсан тул түүний амралтын цорын ганц өдөр болох бямба гаригт тэрээр Котелва хотын захад амьдардаг цыган найзуудтайгаа уулзахаар очдог байв. Энд тэрээр дарх хийж сурч байсан. Нэг өдөр тэр Ахтыркагаас буцаж явахад дээрэмчид дайрчээ. Толгой руугаа модоор цохиулсан ч азаар амьд үлдэж эзнийхээ эд хөрөнгийг аварч чадсан юм. Энэ явдлын дараа Сидор хүү бараг Николай Павлович Фесакийн хүргэн болсон. Худалдаачны өв залгамжлагч, цорын ганц хүү Михаил эцгийнхээ ажлыг хийх сонирхолгүй байв. Их сургуулиа төгсөөд Кавказ руу явж, ойн аж ахуйд ажилласан. Түүгээр ч барахгүй их сургуульд байхдаа Михаил зүүний радикал үзэл санааг сонирхож эхэлсэн. Н.П.Фесак хөгширсөн тул хэн түүний худалдаа, наймааг үргэлжлүүлэх талаар бодоход хүргэжээ. Ингээд Н.П.Фесак бичиг хэргийн ажилтан Сидор Ковпак хүүг том охинтойгоо гэрлэхийг санал болгов. Сидор харин эсрэгээр эзнийхээ отгон охин Анастасияд дурласан байсан тул хариу өгөхөө хойшлуулсан гэдэг. Гэхдээ хурим хэзээ ч болоогүй ба 1908 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сидор Ковпак цэрэгт татагдсан юм.
Дэлхийн нэгдүгээр дайн ба Октчбрийн хувьсгал, Оросын иргэний дайны жилүүд
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1908-1912, 1914-1917 онд Оросын Ззэн хааны армид алба хаан 16 дугаар армийн корпусын 47 дугаар явган цэргийн дивизийн 186 дугаар Асландузын явган цэргийн хорооны бүрэлдэхүүнд дэлхийн 1 дүгээр дайнд оролцсон. 1918 онд тэрээр Харьков мужийн Ахтырский дүүрэгт Зөвлөлт засгийн эрхийг тогтоохын төлөө тэмцсэн улаан партизаны отрядыг зохион байгуулав. Сидор Ковпак 1919 оны 7 дугаар сараас Ажилчин-Тариачны улаан армид харуулын цэрэгт алба хаажээ. Иргэний дайн дууссаны дараа цэргийн захиргааны алба хааж, улмаар. 1926 оны 7 дугаар сараас хойш хорооны командлагч С.А.Ковпак эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас түр чөлөөлөгдсөн байна. Гэвч удалгүй тэр 1926 оны 7 дугаар сараас 1939 оны 12 дугаар сар хүртэл Зөвлөлт Холбоот Украин Улсын төр, захиргааны албанд хэд хэдэн удирдах албан тушаал хашиж байв.
Дэлхийн хоёрдугаар дайн үе
[засварлах | кодоор засварлах]1940 оны 01 дүгээр сараас 1941 оны 8 дугаар сар хүртэл Путивль хотын гүйцэтгэх хорооны дарга, дэлхийн 2 дугаар дайны үед Сидор Ковпак Украин дахь партизаны хөдөлгөөнийг зохион байгуулж, гол удирдагчдын нэг байсан юм. Тэрээр Спадщанскийн ойд Путивлийн партизан отряд, Сумская хотын нэгдсэн партизан отрядыг нэгтгэн удирдаж байлаа. Тэд Сумская мужийн хойд бүс нутгуудад 2 кампанит ажил зохион байгуулжан Украины баруун эрэг, Карпат руу дайрчээ. 1943 оны 12 дугаар сард партизаны командлагчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Ингээд Сидор Ковпак 1944 оны 11 дүгээр сараас 1947 оны 3 дугаар сар хүртэл Зөвлөлт Холбоот Украин Улсын Дээд шүүхийн гишүүн. 1946 оны 02 дугаар сараас 1967 оны 12 дугаа сар хүртэл Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн 2-7 дугаар хурлын депутатаар сонгогдон ажиллаж байжээ. зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1942 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн болон 1944 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн зарлигаар Украины Партизаны хөдөлгөөний командлагч хурандаа Сидор Артемьевич Ковпакт Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одонгоор шагнажээ.
Дэлхийн дараа
[засварлах | кодоор засварлах]Мөн 1947 оны 02 дугаар сараас 1967 оны 12 дугаар сар хүртэл Зөвлөлт Холбоот Украин Улсын Дээд Зөвлөлийн 2-7-р хурлын депутатын албыг давхар хашсан аж. Сидор Ковпак 1947 оны 02 дугаар сараас 1967 оны 4 дүгээр сар хүртэл Зөвлөлт Холбоот Украин Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн орлогч дарга, 1967 оны 4 дүгээр сараас Зөвлөлт Холбоот Украин Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн гишүүнээр тус тус ажиллаж байсан юм. Тэрээр Киевт 1944-1960 онд Чапаевын гудамж, 1960-1967 онд Липская гудамжинд тус тус амьдарч байв. Украины Партизаны хөдөлгөөний командлагч хошууч генерал Сидор Артемьевич Ковпак 1967 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 81 насандаа уушигны хорт хавдраар нас барж, түүний цогцсыг 12 дугаар сарын 13-ны өдөр Байково оршуулгын газарт цэргийн хүндэтгэлтэйгээр оршуулжээ. Украины Сайд нарын танхимын 2009 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 928 тоот тогтоолоор Сидор Артемьевич Ковпакийн булшийг Украины соёлын өвийн дурсгалт газрын бүртгэлд оруулсан байна.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Сидор Ковпак албан ёсоор 2 удаа гэрлэсэн. Түүний анхны эхнэрийг Екатерина Ефимовна гэдэг ба иргэний дайны үеэр танилцсан аж. Тэд хүүтэй болсон бөгөөд хүү нь цэргийн нисгэгч болж, дэлхийн 2 дугаар дайны үеэр нас баржээ. Екатерина Ефимовна нөхрийнхөө удирдлага дор Котелевын партизаны отрядад германчуудын эсрэг тулалдаж байв. Сидор Артемьевич Ковпак эхнэрийнхээ талаар: “...Екатерина Ефимовна хатуу ширүүн зантай маш их хартай эмэгтэй байсан. С.А.Ковпак сонирхогчдын театрт дуртай, очиж үздэг байсан бөгөөд бүр орон нутгийн клубын драмын дугуйланд суралцжээ. Нэг удаа тэр эмэгтэй хүний дүрд тоглосон. Эхнэр Екатерина Ефимовна түүний авьяасыг үнэлээгүй. Жүжиг тараад гэртээ ирмэгц эхнэр маань намайг зодож, жүжигчин болохыг хориглосон” хэмээжээ. Дайны өмнө Екатерина Ефимовна халуун усны газарт тасалбар түгээгчээр ажиллаж байсан ба 1941 оны 8 дугаар сард Сидор Артемьевич Ковпак эрх баригчдад үл итгэн эхнэрээ нүүлгэн шилжүүлэхээр явуулаагүй бөгөөд Котелва хотод хамаатан садныхаа хамт нуугдаж, амьд үлджээ. Екатерина Ефимовна 1956 онд нас барсан. Түүний 2 дахь албан ёсны эхнэр Любовь Архиповна байв. Любовь Архиповна Ольга хэмээх охинтой (Лёля) охинтой байсан бөгөөд Сидор Артемьевич түүнийг өөрийн охин шигээ хайрладаг байжээ. Хосууд мөн асрамжийн газраас Василий хэмээх хүүг өргөж авсан боловч тэрээр бага байхдаа сүрьеэ өвчний улмаас нас барсан.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- Сидор Ковпак
- ЗХУ-ын улс төрч
- ЗХУ-ын хүн
- Зохиогч
- Орос хэлээрх утга зохиол
- 20-р зууны улс төрч
- Коммунист
- ЗХУЗН-ын гишүүн
- Цэргийн хүн
- КХУ-ын зэвсэгт хүчний хүн
- Дэлхийн хоёрдугаар дайны хүн
- ЗХУ-Германы хоёрдугаар дайны хүн
- ЗХУ-ын дэлхийн хоёрдугаар дайны хүн
- Партизаны дайны хүн
- Партизан
- Зөвлөлтийн коммунист намын гишүүн
- Хошууч генерал
- Сталинизмын хүн
- Хувьсгалч
- Украйнууд
- 1887 онд төрсөн
- 1967 онд өнгөрсөн