Сиена

Сиена (итал. Siena [ˈsjɛːna]) — Италийн Тоскана бүс нутгийн хот бөгөөд Италийн аялал жуулчлалын томоохон төв. Сиена мужийн засаг захиргааны төв. Дундад зууны үед — Бүгд Найрамдах Сиена улсын нийслэл байсан юм. Сиена хотын дундад зууны үеийн маш сайн хадгалагдан үлдсэн төвийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн.
Сиена бол их сургуулийн хот юм. Хотын хүн амын бараг тал хувь нь (20,000 орчим хүн) оюутнууд байдаг. Сиена хот нь тээврийн томоохон замуудаас алслагдсан хэдий ч түүх, соёлын дурсгалт газрууд, мөн алдарт Палио (2008 онд гадны 163,000 жуулчин тус хотод ирсэн) зэргээрээ жил бүр олон мянган жуулчдыг татдаг байна.
Сиена хотын ойролцоо, Чианти мужид Италийн хамгийн алдартай улаан хуурай дарс үйлдвэрлэдэг бөгөөд үүнийг Чианти (итали. Chianti) гэж нэрлэдэг.
Хотын алдартнууд
[засварлах | кодоор засварлах]- Донато ди Нери (1300—1372) — дундад зууны түүхч, хотын түүх бичигч
- Катарина де Сиена (1347—1380) — шашны болон улс төрийн зүтгэлтэн, Дундад зууны сүүлч үеийн зохиолч
- Якопо делла Кверча (1371—1438) — Сэргэн мандалтын үеийн уран барималч
- Алессандро Пикколомини (1508—1578) — зохиолч, гүн ухааны эрдэмтэн, одон орон судлаач.
- Сенезино (1686—1758) — дуурийн тайган-дуучин
- Жусто Фернандо Тендуччи (1736—1790) — хөгжмийн зохиолч, тайган-дуучин
- Луижи Муссини (1813—1888) — зураач, шатарчин, Сиена хотын уран зургийн сургуулийн 37 жилийн турш захирал байсан
- Этторе Бастианини (1922—1967) — дуурийн тайган-дуучин
- Алессандро Сафина (1963- ) — дуурийн болон эстрадын дуучин
- Армандо Сапори (1892—1976) — эдийн засгийн түүхч, улс төрийн зүтгэлтэн
- Жанна Наннини (1956) — эстрадын дуучин, хөгжмийн зохиолч
- Гальганьо Чиприани (1775—1857) — график зураач