Jump to content

Силиа Флорес

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Силиа Флорес
Флорес 2025 онд
Венесуэлийн тэргүүн хатагтай
Албан тушаал хашсан
2013 оны 4 сарын 19 – 2026 оны 1 сарын 5
ЕрөнхийлөгчНиколас Мадуро
ӨмнөхМаризабел Родригес де Чавес
Дараахэзгүй
Үндэсний Ассамблейн 4 дэх ерөнхийлөгч
Албан тушаал хашсан
2006 оны 8 сарын 15 – 2011 оны 1 сарын 5
ЕрөнхийлөгчУго Чавес
ӨмнөхНиколас Мадуро
ДараахФернандо Сото Рохас
Венесуэлийн ерөнхий прокурор
Албан тушаал хашсан
2012 оны 1 сарын 25 – 2013 оны 3 сарын 11
ЕрөнхийлөгчУго Чавес
Николас Мадуро (үүрэг гүйцэтгэгч)
ӨмнөхКарлос Эскарра
ДараахМануэл Энрике Галиндо
Үндэсний Ассамблейн гишүүн
Албан тушаал хашсан
2021 оны 1 сарын 5 – 2026 оны 1 сарын 5
Сонгуулийн тойрогЖагсаалт
Албан тушаал хашсан
2016 оны 1 сарын 5 – 2021 оны 1 сарын 5
Сонгуулийн тойрогКохедес
Албан тушаал хашсан
2000 оны 7 сарын 30 – 2012 оны 2 сарын 2
Сонгуулийн тойрогНийслэлийн тойрог
Үндсэн Хуулийн Үндэсний Ассамблейн гишүүн
Албан тушаал хашсан
2017 оны 8 сарын 4 – 2020 оны 12 сарын 18
Хувийн мэдээлэл
Төрсөн
Силиа Адела Флорес

1956 оны 10 сарын 15 (1956-10-15) (69 настай)
Венесуэл, Тинакильо
Улс төрийн намВенесуэлийн Нэгдсэн Социалист Нам (PSUV) (2007 оноос), Тавдугаар Бүгд Найрамдах Улс Хөдөлгөөн (MVR) (1997-2006)
Эхнэр, Нөхөр
Хүүхэд3
МэргэжилХуульч

Силиа Флорес (испани. Cilia Flores; 1956 оны 10-р сарын 15-нд Венесуэл улсын Кохедес мужийн Тинакильо хотод төрсөн) — Венесуэлийн улс төрийн зүтгэлтэн. АНУ-ын баривчилсан, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурогийн эхнэр (6 жилээр эгч).

Тэрээр Уго Чавесын өмгөөллийн багийн ахлах өмгөөлөгчийн хувьд 1992 оны бүтэлгүйтсэн цэргийн эргэлтийн дараа Чавесыг шоронгоос суллахад тусалсан.

2013 онд Николас Мадуро сонгуульд ялсны дараа Силиа 2003 оноос хойш эзгүй байсан Венесуэлийн Тэргүүн хатагтай болсон. Тэргүүн хатагтайн хувьд Флорес 2015 оны Үндэсний Ассемблейн сонгуульд "Симон Боливарын Аугаа Эх оронч нам"-аас нэр дэвшиж өрсөлдсөн.

Түүнийг 2026 оны 1-р сарын 3-нд Венесуэлд болсон АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр нөхөр Н.Мадурогийн хамт баривчлагдаж, АНУ руу шилжүүлэгдсэн бөгөөд тэнд хар тамхины наймааны хэргээр түүнтэй хамт шүүх хуралд оролцох болоод байгаа юм.

Силиа Флорес 1956 онд Каракас хотоос 200 км баруун зүгт орших Тинакильо хотод айлын 6 хүүхдийн отгон хүүхэд болж төрсөн. Түүнийг 4 настай байхад нь тэдний гэр бүл Каракас руу нүүжээ.

Тэрээр 32 насандаа "Санта Мариа" хувийн их сургуулийг төгсөж, эрүүгийн болон хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч болжээ.

Түүний амьдрал 1992 онд эрс өөрчлөгдсөн. Уго Чавес төрийн эргэлт хийхийг оролдож бүтэлгүйтсэн бөгөөд Флорес хуйвалдаанд оролцсон албан хаагчдыг өмгөөлөх хуулийн багт элссэн байна. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр тэдний улс төрийн зүтгэлтэн болсон.

1990-ээд онд Флорес Чавесын хэд хэдэн байгууллагад элссэн бөгөөд 1998 оны ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Чавес засгийн эрхэнд гарч ирснээр засгийн газрын чухал албан тушаалуудыг хашиж эхэлсэн.

2000 онд тэрээр Венесулэлийн Үндэсний Ассемблейд сонгогдож, 2006 онд хоёр дахь удаагаа улиран сонгогдож, Венесуэлийн парламентыг удирдсан анхны эмэгтэй болсон бөгөөд гол сөрөг хүчний намууд сонгуульд оролцохгүй байхаар шийдсэний дараа Венесуэлийн парламентад үнэндээ нэг намын систем тогтсон байна.

2012 оны эхээр Уго Чавес түүнийг улсын Ерөнхий прокуророор томилсон бөгөөд тэрээр 2013 оны 3-р сард Чавес нас барах хүртэл энэ албан тушаалыг хашсан.

2013 оны 7-р сард Николас Мадуро сонгогдсоны дараа гурван сар болоод Флорес ерөнхийлөгчтэй гэрлэж, албан ёсоор Тэргүүн хатагтай болсон. Тэр үед тэдний харилцаа олон жил үргэлжилсэн бөгөөд тэд өмнөх харилцаанаасаа гарсан хүүхдүүдээ хамт өсгөж байв: Силиа гурван, Мадуро нэг хүүхэдтэй. Тэдний дундаас хүүхэд төрөөгүй.

Силиа Флоресын анхны нөхөр нь Вальтер Гамон Гавидиа юм.