Jump to content

Симон Амманн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Симон Амманн

Цанын харайлт
Төлөөлдөг улс:  Швейцар
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрСимон Амманн
Төрсөн огноо1981 оны 6 сарын 25
Төрсөн газарГрабс
 
Медалиуд
Өвлийн олимп
Алтан медаль – нэгдүгээр байрСолт-Лэйк Сити 200290 м
Алтан медаль – нэгдүгээр байрСолт-Лэйк Сити 2002120 м
Алтан медаль – нэгдүгээр байрВанкувер 201090 м
Алтан медаль – нэгдүгээр байрВанкувер 2010120 м
Дэлхийн АШТ
Алтан медаль – нэгдүгээр байрСаппоро 2007120 м
Мөнгөн медаль – хоёрдугаар байрСаппоро 200790 м
Хүрэл медаль – гуравдугаар байрЛиберец 200990 м

Симон Амманн (Simon Ammann, 1981 оны 6 сарын 25-нд төрсөн) нь Швейцарын цанын харайлтын тамирчин юм.

Амманн Швейцарын Грабс хотноо Маргит болон Хенрих Амманн нарын гэр бүлд төрж, Унтервассерт өсчээ. Тэднийх 3 хүү, 3 охинтой аж. Симон 16 настайдаа 1997-1998 оны цанын харайлтын дэлхийн цомын цувралд оролцож эхэлсэн бөгөөд 1998 оны Наганогийн олимпод шалгаран оролцож, 35-р байр эзэлжээ.

2002 оны Солт-Лэйк Ситийн олимпын өмнө тэрээр хүнд гэмтэл авсан ч олимпод хувийн төрөлд хос алтан медаль хүртсэн 2 дахь тамирчин болж чаджээ. (Эхнийх нь 1988 онд хос алтан медаль зүүсэн Матти Никанен юм.) Ийнхүү нэр алдарт хүрсэн Амманн Америкт хүртэл телевизийн ярилцлагад оролцох болжээ.

Тэрээр 2006 онд Турин хотноо гурав дахь олимпод оролцсон ч хараахан медаль хүртэж чадаагүй. Түүний хоч нь "Сими" юм.

Тамирчны хажуугаар Амманн Цюрихийн Технологийн Институтад мэдээллийн технологи, цахилгааны инженерийн чиглэлээр 2006 оноос эхлэн суралцаж буй.

2007 оны 2 сарын 24-нд тэрээр цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхныхаа алтан медалийг хүртсэн.

Амманн одоо Шинделлегид амьдардаг.

 Commons: Симон Амманн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Швейцар Андре Бушер
Швейцарын оны шилдэг тамирчин
2002
Дараах
Швейцар Рожер Федерер