Сингапурын Технологийн Хүрээлэн
Сингапурын Технологийн Институт (SIT эсвэл Singaporetech) нь Сингапур дахь олон нийтийн бие даасан их сургууль юм. Тухайн их сургууль нь үйлдвэрлэлд чиглэсэн, хэрэглээний зэрэг олгох хөтөлбөрүүдийг санал болгодог. Энэ нь өөрийн зэрэг олгох хөтөлбөрүүдийн хамт гадаадын их дээд сургуулиудтай хамтран мэргэлжлийн зэрэг олгох хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлдэг. Сургуулийн зэрэг олгох хөтөлбөрүүд нь 5 бүлэгт хуваагддаг. Инженерчлэл (ENG), Хүнс, хими, биотехнологи (FCB), мэдээлэл харилцаа холбооны технологи (ICT), Эрүүл мэнд ба нийгмийн шинжлэх ухаан (HSS), Бизнес, харилцаа холбоо, дизайн (BCD) гэсэн таван бүлэгт хуваадаг. SIT нь Сингапурын таван политехникийн дипломтой төгсөгчид, NUS ахлах сургууль, 2 урлагийн байгууллага, А зэрэглэлийн олон улсын бакалаврын зэрэглэлтэй (IB) элсэгчдийн хүлээн авдаг. SAT шалгалтын оноо бас тооцогддог. Насанд хүрсэн суралцагчид ч мөн элсэх хүсэлт гаргаж болно. Зөвхөн дүнгээс гадна элсэгчдийн туршлага, хичээлээс гадуур үйл ажиллагаа мөн зэрэг олгох хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзэлд үндэслэн элсүүлдэг. 2023 онд 13,053 элсэгч 39 зэрэг олгох хөтөлбөрөөр 3,328 байрын төлөө өрсөлдсөн. Элсэлтийн 93 хувь нь политехникийн дипломтай, 5 хувь нь А зэрэглэлийн дипломтой хүмүүс байв.