Jump to content

Сингапурын метро

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сингапурын метро (англи. Mass Rapid Transit (MRT); хятад. 大众快速交通 (地铁); малай. Sistem Pengangkutan Gerak Cepat; там. துரிதக் கடவு ரயில்) — Сингапур хот улсын бүх газар нутгийг хамардаг төмөр замын үндсэн хэсгийг бүрдүүлдэг метроны шугамын систем юм.

Эхний хэсэг болох «Yio Chu Kang» — «Toa Payoh» нь 1987 оны 11-р сарын 7-нд нээгдсэн. Одоогийн байдлаар метро нь нийт 203.8 км урт зургаан шугам, 145 өртөөнөөс бүрдэж байна. 2018 оны байдлаар өдөрт 3.5 сая, жилд 1.2 тэрбум гаруй зорчигч тээвэрлэсэн ажээ.

Шугам Хэсэг Нээгдсэн он Шинэ өртөө нээгдсэн он Өртөөний тоо Урт, км Оператор Тэжээл
Умард — Өмнөд Jurong East — Marina South Pier 1987 2019 27 45 SMRT Trains Тогтмол цахилгаан гүйдэл 750 В, гуравдах зам төмөр
Зүүн — Баруун Pasir Ris / Changi Airport — Tuas Link 1987 2017 35 57,2
Тойрог Dhoby Ghaut / Marina Bay — Harbourfront 2009 2012 30 35,5
Томсон — Зүүн эрэг Woodlands North — Woodlands South 2020 2022 20 30,4
Умард — Дорно HarbourFront — Punggol 2003 2011 16 20 SBS Transit 1500 В, холботын шугам
Даунтаун Bugisn — Chinatown 2013 2017 34 41,9 Тогтмол гүйдэл 750 В, гуравдах зам төмөр
Нийт 162 230

Сингапурын метрогоор зорчих төлбөр нь зорчих зайнаас хамааран харилцан адилгүй бөгөөд 1.40-3.40 Сингапур долларын хооронд хэлбэлздэг. Стандарт тасалбар нь зөвхөн метро дээр хүчинтэй бөгөөд 0.10 Сингапур долларын нэмэлт төлбөртэй карт юм. Үүнийг 1-6 удаа зорчиход ашиглаж болох бөгөөд тасалбарын машинаас цэнэглээд байж болно. Сингапурын метроноос орох, гарах нь зөвхөн хаалтаар гардаг тул тасалбарыг аяллын төгсгөл хүртэл хадгалах ёстой. Тохиромжтой, хэмнэлттэй байхын тулд Сингапурын бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэлд хүчинтэй EZ-Link ухаалаг картаар төлөх нь хамгийн сайн арга юм. 90 см-ээс доош өндөртэй хүүхдүүд насанд хүрсэн хүний ​​хамт метрогоор үнэгүй зорчих боломжтой.