Синтетик биологийн хэлхээ
Synthetic biological circuit – Синтетик биологийн хэлхээ[1]
Синтетик биологийн хэлхээ нь синтетик биологийн нэг хэрэглээ бөгөөд эсийн доторх биологийн хэсгүүдийг ашиглан электрон хэлхээний логик үйлдлийг дуурайлган гүйцэтгэхээр бүтээгддэг.Ийм хэлхээг ихэвчлэн ашиглаж буй биомолекулын төрлөөс нь хамааран генийн хэлхээ (gene circuits), РНХ-ийн хэлхээ (RNA circuits) эсвэл уургийн хэлхээ (protein circuits) гэж ангилдаг. Жишээлбэл, аль хэдийн байгаа байгалийн биологийн хэлхээнд ногоон флюресцент уураг (Green Fluorescent Protein, GFP) зэрэг хэмжиж болох элемент нэмж оруулах замаар шинэ боломжтой систем бий болгож болно.[2]
Синтетик биологийн зорилго нь хүссэн шинж чанартай, тодорхойлогдсон олон төрлийн биологийн хэсэг, модулийг бий болгох бөгөөд тэдгээрийг хялбар зохион бүтээж хэрэгжүүлэх боломжтой байх явдал юм.Эдгээр хэлхээ нь эсийн үйл ажиллагааг өөрчлөх,хүрээлэн буй орчны өөрчлөлтөнд эсийн хариу үйлдлийг бий болгох,эсийн хөгжлийг удирдах зэрэгт ашиглагдаж болно.Ингэснээр судлаачид амьд эсийг биологийн машин болгон ашиглаж, төрөл бүрийн хэрэгцээтэй үйлдлийг гүйцэтгэхээр инженерчлэн зохион бүтээх боломжтой болдог.[3]