Сити их сургууль
СИТИ Их сургууль 1998 онд байгуулагдсан, Монгол Улсын хувийн хэвшлийн нэр хүндтэй их сургуулиудын нэг. Тус их сургууль Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг. Үүсгэн байгуулагч нь доктор, профессор Ц.Байгалмаа, нэрт хуульч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхны дарга Д.Дэмбэрэлцэрэн нар юм.
“СИТИ” Их сургууль Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс 2005, 2010, 2024 онд магадлан итгэмжлэгдэж, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2012 онд аттестатчилагдсан.
Олон улсын их сургуулиудын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллага болон Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны төвөөс гаргасан Монголын их, дээд сургуулиудын эрэмбэ чансаанд “СИТИ” Их сургууль 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
“СИТИ” Их сургуулийн бусдаас ялгарах онцлог бол тогтвортой хөгжүүлж байгаа гадаад харилцаа, хамтын ажиллагаа юм. Тус их сургууль Ази, Номхон далайн бүсийн их сургуулиудын солилцооны (UMAP) байгууллагын гишүүн бөгөөд БНФУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон, Сингапур, Малайз зэрэг орны олон улсын нэр хүндтэй 40 гаруй их, дээд сургуультай түншлэлийн гэрээ, санамж бичиг байгуулан, хамтран ажиллаж байна.
Тус сургууль сүүлийн 10 гаруй жил олон улсын төсөл, хөтөлбөрт идэвхтэй оролцон үйл ажмллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд Европын Холбооны санхүүжилттэй ERASMUS хөтөлбөрийг 2014 оноос 3 удаа амжилттай хэрэгжүүлж, 2023 оноос 2 хөтөлбөр, түүний дотор Ази, Европын 5 орны 12 их сургуулийг хамарсан “DIGITAL MOVE* төслийн ерөнхий зохицуулагчаар томилогдон амжилттай ажиллаж байна.
“СИТИ” Их сургуулийн гол давуу талын нэг байршил. Нийслэл Улаанбаатар хотын төвийн “А” бүсэд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Денверийн гудамж, Сэлбэ голын баруун эрэгт, Сүхбаатарын талбайгаас холгүйхэн оршдог бөгөөд Үндэсний төв номын сан, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, АНУ, БНХАУ, БНЭУ зэрэг улсын Элчин сайдын яам болон МУИС, ШУТИС зэрэг томоохон их сургуулиуд хаяа залган байршдаг.
Өдгөө “СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний болон бүрэлдэхүүний 6 сургуульд гадаад, дотоодын 3000 гаруй оюутан суралцагсад хууль, эрх зүй, менежмент, нягтлан бодох бүртгэл, маркетинг, худалдаа, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, барилгын инженер, архитектур, интерьер дизайн, график дизайн, програм хангамж, хувцас дизайн, соёл урлаг, гоо сайхны шинжлэх ухаан, сувилахуй, химийн технологи, сэтгүүл зүй, сэтгэл судлал, багш, орчуулагч зэрэг 44 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд суралцдаг.
“СИТИ” Их сургууль нь дэд бүтэц, материаллаг бааз, багшлах боловсон хүчин, сургалтын чанарт онцгой анхаарч, жилээс жилд өргөжин хөгжиж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмж, суралцах тав тухтай орчин, спорт заал, анги, танхим бүхий хичээлийн байруудад сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Их сургуулийн багш, ажилчдыг ирээдүйдээ итгэлтэй, тогтвор, суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “СИТИ” Их сургууль 2024-2025 оны хичээлийн жилээс “Хувийн тэтгэврийн сан”-г үүсгэн байгуулсан нь боловсролын салбарт шинэлэг арга хэмжээ болсон хэмээн банк, санхүүгийн салбарын шинжээчид үздэг.
“СИТИ” Их сургууль Монголын их, дээд сургуулиудын консерциум болон Монголын хувийн их, дээд сургуулиудын холбооны үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын гишүүн. Мөн тус сургууль Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Олон улсын арбитр, Монголын архитекторуудын холбоо, Нэпко зэрэг нэр хүндтэй байгууллагуудтай эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажилладаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Монголын ард түмэн 1992 онд ардчилсан, шинэ Үндсэн хуулиа баталж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгохоо зарлан тунхагласан. Шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, баталгаатай эдлэх эрхүүдийг хуульчлан баталгаажуулсны нэг нь Монгол Улсын иргэн төрөөс тавих шаардлагад нийцсэн хувийн хэвшлийн их, дээд сургууль байгуулан ажиллуулж болох явдал байсан.
Ийнхүү Монголд төрийн өмчийн их, дээд сургуулиудтай өрсөлдөх анхны хувийн хэвшлийн сургуулиуд үүсгэн байгуулагдаж эхэлсний нэг нь “СИТИ” Их сургууль юм.
“СИТИ” Их сургууль 1998 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөр анхан болон ахисан түвшинд 2005, 2010, 2024 онуудад магадлан итгэмжлэгдэж, 2012 онд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас аттестатчлагдсан.
Тус сургууль өргөжин хөгжихийн хэрээр өнгөрсөн хугацаанд зарим их, дээд сургуулийг өөртөө нэгтгэсэн. Тухайлбал,
- 2010 онд хувийн хэвшлийн анхны дээд сургуулиудын нэг болох "Оюу" коллежийг нэгтгэсэн;
- 2011 онд "Цог" дээд сургуулийг нэгтгэсэн нь "СИТИ" Их сургуулийнхны гадаад хэлний болон багшлах мэргэжлийн хөтөлбөр эрхлэх эхлэл болжээ;
- 2018 онд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Eagle, NTV, Central, ТВ9, ТВ5, ТВ9, Өдрийн сонин, Өнөөдөр сонин гэх мэт өнөө цагийн Монголын голлох хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байгаа шилдэг мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэн гаргасан Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх "Сэтгүүлч" дээд сургуулийг өөртөө нэгтгэж, сэтгүүл зүйн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.
Нэр хүнд, Зэрэглэл
[засварлах | кодоор засварлах]Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны төв, олон улсын их сургуулиудын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас гаргасан Монголын их, дээд сургуулиудын эрэмбэ, чансаанд “СИТИ” Их сургууль 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.
Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс Япон, Вьетнам, Тайланд зэрэг орны хөндлөнгийн шинжээчдийг оролцуулан 2024 онд зохион байгуулсан Монголын их, дээд сургуульд суралцагч оюутнуудын сэтгэл ханамжийн үнэлгээгээр “СИТИ” Их сургууль 6 дугаар байранд эрэмбэлэгдсэн.
Бүтэц, зохион байгуулалт
[засварлах | кодоор засварлах]Удирдлага
“СИТИ” Их сургуулийн удирдлага нь гүйцэтгэх удирдлага болон өөрийн удирдлагаас бүрддэг.
Тус сургуулийн өөрийн удирдлагын байгууллага нь Удирдах зөвлөл бөгөөд сургуулийг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, төлөвлөгөө, дүрэм, журам, хөтөлбөрийг батлах, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, төсвийг баталж, зарцуулалтад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг байна.
Харин гүйцэтгэх удирдлагыг Ерөнхийлөгч, дэд бүтцийн хөгжлийн асуудлыг хариуцсан дэд ерөнхийлөгч нар хэрэгжүүлж байна. Гүйцэтгэх удирдлага нь сургуулийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө, чиглэл, хөтөлбөрийг санаачлан Удирдах зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтийг хангах, гадаад, дотоод хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан сургалт, хөтөлбөр, эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, хэрэгжилтийг хангах; байгууллагын стратеги төлөвлөгөөний гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний хэрэгжилтийн чанар, үр дүнг бүрэн хариуцах; санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бүрдүүлж, санхүү, төсвийг үр дүнтэй төлөвлөж зарцуулах зэрэг чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн анхны даргаар Улсын дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын Их Хурлын гишүүн агсан, Монгол Улсын гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн ажиллаж байсан.
“СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч нь тус сургуулийн үүсгэн байгуулагч, доктор, профессор Ц.Байгалмаа юм. Ц.Байгалмаа 1978-1998 оныг хүртэлх хугацаанд Боловсролын их сургууль, Соёл, урлагийн их сургууль зэрэг төрийн өмчийн их сургуулиудад багшилж, олон мянган шавь бэлтгэсэн, сурган хүмүүжүүлэгч юм.
Бүтэц
“СИТИ” Их сургуулийн үйл ажиллагааг хэвийн, тогтвортой явуулах нөхцөлийг хангах зорилготой дараах нэгжүүд ажиллаж байна. Үүнд:
1/ Захиргаа, хүний нөөцийн газар (Хууль, эрх зүй, дотоод хяналтын хэлтэс, Аж ахуй, үйлчилгээний хэлтэстэй);
2/ Сургалтын бодлого, зохицуулалтын газар;
3/ Маркетингийн газар;
4/ Багшийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар;
5/ Мэдээлэл технологийн газар;
6/ Санхүүгийн хэлтэс;
7/ Гадаад харилцааны хэлтэс;
8/ Номын сан.
“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгчийн дэргэд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зөвлөх, дэмжлэг үзүүлэх, сургуулийг хөгжүүлэх бодлого, стратеги, төлөвлөгөөний талаар санал боловсруулах үндсэн чиг үүрэгтэй Захиргааны зөвлөл ажилладаг.
Мөн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн үр дүнг хэлэлцэх, дэд профессор, профессор, хүндэт цол олгох, судалгааны төсөл, ахисан түвшний сургалт, судалгааны үр дүнг хэлэлцэх Эрдмийн зөвлөл ажиллаж байна.
Академик
[засварлах | кодоор засварлах]“СИТИ” Их сургууль Монголын томоохон сургалт, судалгааны их сургуулиудын нэг. Өдгөө “СИТИ” Их сургуулийн Ахисан түвшний болон бүрэлдэхүүний 6 сургуульд гадаад, дотоодын 3000 гаруй оюутан 44 хөтөлбөрөөр бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна. Жилд дунджаар бакалаврын 400 гаруй оюутан, ахисан түвшний хөтөлбөрийн 100 гаруй суралцагч төгсдөг.
Бакалаврын хөтөлбөрт суралцах хугацаа 4 жил бол магистрын сургалтын хугацаа 1.5 жил. Харин докторын сургалтын хугацаа дунджаар 3-4 жил байна. Бакалаврын хөтөлбөр либерал арт хөтөлбөрт тулгуурлан шилжилт хийж байгаа бөгөөд уг хөтөлбөрт суралцагч жилд дунджаар 30 орчим кредит хичээлийг сонгон суралцдаг.
Бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд
Бүрэлдэхүүн сургууль | Тэнхим | Байгуулагдсан огноо |
Бизнесийн сургууль | -Аялал жуулчлалын тэнхим
-Бизнесийн удирдлагын тэнхим |
1998 он |
|
-Архитектур, интерьер дизайны тэнхим
-Компьютер, график дизайны тэхим -Хувцас дизайны тэнхим |
|
|
-Гадаад хэлний тэнхим
-Боловсрол судлалын тэнхим -Сэтгүүл зүйн тэнхим |
|
|
-Нийтийн эрх зүйн тэнхим
-Хувийн эрх зүйн тэнхим -Клиник сургалтын төв |
|
Гоо сайхны ухааны сургууль | -Гоо сайхны тэнхим
-Сувилахуйн тэнхим |
1998 он |
Урлагийн сургууль |
-Жүжиглэх, найруулах урлагийн тэнхим
-Дуулах, хөгжимдөх урлагийн тэнхим -Бүжиглэх урлагийн тэнхим -Ярих урлагийн тэнхим |
2004 он |
Судалгаа ба инновац
[засварлах | кодоор засварлах]"Сити-Science"
“СИТИ” Их сургуулиас “СИТИ-Science” эрдэм шинжилгээ, судалгааны улирал тутмын сэтгүүлийг 2021 оны нэгдүгээр сараас эхлэн гаргасан. Уг сэтгүүл нь шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар юм.
Сэтгүүлийн үйл ажиллагаа ашгийн төлөө бус бөгөөд сэтгүүлийн талаарх мэдээлэл, нийтлэгдсэн бүтээлийн хураангуйг “СИТИ” Их сургуулийн цахим хуудаст байршуулдаг.
Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүй үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлон шийдвэрлэх, түүний ололтыг амьдралд нэвтрүүлэх аливаа эрдэм шинжилгээний бүтээлийг хөхиүлэн дэмжихэд оршино. Сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл зохиогчийн оюуны өмч бөгөөд бүтээлийн ашиглалт, эрх хууль тогтоомжид заасны дагуу хамгаалагдсан байна.
Франц Улсад байрладаг ISSN (International Standard Serial Number) төвд “Сити-Science” сэтгүүл 2021 оны 5 дугаар сард бүртгэгдэж, олон улсын стандарт дугаартай болсон. Ингэснээр дэлхий нийтэд түгээгдэж байгаа 1 сая гаруй хэвлэмэл болон дижитал бүтээлүүдийн сан хөмрөгт уг сэтгүүл маань багтаж, олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэгдсэн билээ. Мөн 2024 оноос эхлэн www.Crossref.org DOI дугаар авч, олон улсын бүртгэлтэй, хүлээн зөвшөөрөгдсөн цахим хуудаснуудад бүртгэгдэж эхэлсэн юм.
“СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал, академич Ж.Тэмүүжин нь Елсевиер хэвлэлийн компани болон “Стэнфорд”-ын их сургуулийн (АНУ) гаргадаг шилдэг 2% судлаачийн жагсаалтад Монгол Улсаас ганцаараа 4 жил бүртгэгдэж байна.
Тус сэтгүүл нь шинжлэх ухааны олон салбарын болон салбар дундын судалгааг хэвлэдэг, мэргэжлийн хяналт хийдэг бөгөөд сэтгүүлийн ёс зүйн дүрмийг COPE (Committeeon Publication Ethics) баримтлан ажилладаг.
Ситизон
[засварлах | кодоор засварлах]"СИТИ" Их сургууль 2021 оноос "СИТИЗон" төслийг хэрэгжүүлж эхэлсэн юм. “СитиЗон” төслийн хүрээнд:
1/Оюутан, төгсөгчид ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллах, ажил горилогчдод тавигддаг, шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхөд нь туслах;
2/Багш, оюутнуудын дунд хувь хүний хөгжлийн сургалт, лекцүүд;
3/Багш, оюутнуудын өдөрлөг, чөлөөт уулзалт, бүтээлийн үзэсгэлэн, урлаг, соёл, спортын арга хэмжээнүүд;
4/Багш, оюутнуудын санаачлан боловсруулсан инновац, бизнесийн төслүүдийг шалгаруулж, жил бүр 1-3 төсөлд тус бүр 30 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгон, хамтран ажиллах зэрэг арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулна.
Оюутнууд академик мэдлэгээс гадна практик дадлага, туршлагатай, хувь хүний хөгжлөөр өрсөлдөхүйц, бие даан ажиллаж, амьдрах чадвартай төгсөх ёстой бөгөөд үүний нэг нь “СИТИЗон” төсөл болж, амжилттай хэрэгжиж байна.
Ситистор
[засварлах | кодоор засварлах]"СИТИ" Их сургууль алсын хараа болон стратеги төлөвлөгөөндөө өөрсдийн брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ажлыг тусгасны эхлэл болгож, бусдаас ялгагдах өвөрмөц байдал, нэр хүндээ илэрхийлэх нэрийн брэнд бүтээгдэхүүн дурсгалын зүйлс болон хувцасны коллекцыг бүтээн хөгжүүлж байна. Цаашид уг үйл ажиллагаа улам өргөжин, нэр төрлөө нэмэн “СИТИ” брэндийн эко системийн салшгүй нэг хэсэг болох юм.
Номын сан
[засварлах | кодоор засварлах]“СИТИ” Их сургуулийн номын сан нийт 8,200 төрлийн 17,322 ширхэг ном, 88 төрлийн тогтмол хэвлэл, 300 гаруй эрдмийн ажил, 401 вэб материалыг бүрдүүлсэн байна. Номын сангийн үйлчилгээнд их, дээд сургуулийн номын сангуудад зориулагдсан “Lib4U” үүлэн програмыг үйл ажиллагаа, үйлчилгээндээ хэрэглэдэг. Ингэснээр эрдэмтэн багш нар, оюутан залуус хүссэн газраасаа хандаж цаг заваа хэмнэн мэдээлэл авах боломжтой. Цаашид орчин үеийн дэвшилтэт техник технологийг үйлчилгээндээ нэвтрүүлж олон улсын номын сангуудын жишигт үйлчилгээнд хүрэх, ном сурах бичгийн нөөцийг нэмэгдүүлэх, цахим номын санг бий болгох зэрэг зорилтыг шийдвэрлэн ажиллаж байна.
Протезын лаборатори
[засварлах | кодоор засварлах]“СИТИ” Их сургуулийн дэргэд Монголын хамгийн анхны гоо сайхны залгамал, хиймэл эд эрхтний протезын лаборатори 2024 онд байгуулагдсан.
Лабораторын тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн 3D технологи бөгөөд хүний эд эрхтэнг сканнердаж, 3D принтерээр хэвлэн бэлдцээ гарган, Германы сүүлийн үеийн маш нарийн технологиор элдэж хийдэг.
Төрөлхийн болон осол, гэмтлийн улмаас гар хуруу, хөл зэрэг эрхтнээ тайруулахаас өөр сонголтгүйд хүрсэн хүмүүст протезын талаарх мэдлэг, мэдээлэл хомс байдаг. Тэгвэл түүнийг орлуулах, гоо зүйн талаасаа тухайн хүнд өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд нь туслах протезын лаборатори байгуулагдсанаар эд эрхтнээ тайруулсан, төрөлхийн дутуу эд эрхтэнтэй зэрэг асуудлыг гоо зүйн талаас нь шийдэх боломжтой болсон юм.
ОЮУТНЫ ЧӨЛӨӨТ ЦАГ, ҮЙЛ АЖИЛЛАГАА
[засварлах | кодоор засварлах]Оюутны холбоо
“СИТИ” Их сургуулийн оюутнуудын эрх ашгийг төлөөлөх үндсэн чиг үүрэг бүхий Оюутны холбоо 1998 онд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Оюутны холбоо нь суралцагсад чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох клуб, дугуйланд хамрагдах, бусад олон талт үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр сургуулийн захиргаатай хамтран ажилладаг. Оюутны холбоонд бүрэлдэхүүн 6 сургууль болон Ахисан түвшний сургуулийн оюутнуудын төлөөлөл багтдаг.
“CITI Campus News” сонин
[засварлах | кодоор засварлах]“СИТИ” Их сургуулийн үйл ажиллагааг таниулах, сурталчлах үндсэн зорилготой “CITI Campus News” сонин 2024 онд байгуулагдсан. Сонины нийтлэлийн бодлого, үйл ажиллагааг бүхэлд нь Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн багш, оюутнууд болон Маркетингийн газар тодорхойлон авч явдаг.
Сонины үйл ажиллагаанд сургуулийн идэвхтэн бичигч, оюутнууд хамрагддаг нь оюутнууд чөлөөт цагаа зөв өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх, бичгийн чадвараа сайжруулах, нийгмийн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход нь дэмжлэг болж өгдөг байна.
“СИТИ Аянга” баг
[засварлах | кодоор засварлах]"СИТИ" Их сургууль "СИТИ Аянга" хэмээх эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгийн багтай. “СИТИ Аянга” баг анх 2014 онд байгуулагдсан, Монголын оюутны сагсан бөмбөгийн спортын нүүр царай болсон шилдэг багуудын нэг юм. Гол өрсөлдөгч нь Монгол Улсын Их Сургуулийн “Шонхрууд”, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Шаркс”, Этүгэн их сургуулийн “Ирвэсүүд” баг.
"СИТИ Аянга" баг Монголын Оюутны Универсиад Их наадмын мөнгө, хүрэл медаль, Сүхбаатар дүүргийн Оюутны спортын IV наадмын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль, Сникерс лигийн алтан медаль тус тус хүртэж, 2014-2017 онд Монголын Оюутны лигийн түүхэнд анх удаа гурван жил дарааллан аварга болсон бол 2024 онд Оюутны лигийн аваргаар 4 дэх удаагаа шалгарсан.
Үзүүлсэн амжилтуудаас дурдвал:
1/2014-2015 онд Монголын оюутны спортын их наадам буюу Универсиад их наадмын хүрэл медаль;
2/2015-2016 онд Үндэсний оюутны лигийн аварга, алтан медаль, шилдэг тоглогч “СИТИ Аянга” багийн тамирчин, оюутан Г.Саранхүү;
3/2016-2017 онд Сүхбаатар дүүргийн Оюутны спортын IV наадмын аварга, алтан медаль;
4/2016-2017 онд Монголын оюутны спортын их наадам буюу Универсиад 2017 наадмын сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль;
5/2016-2017 онд “Оюутны лигийн хошой аварга, алтан медаль, шилдэг тоглогч “СИТИ Аянга” багийн тамирчин, оюутан Б.Болдбаатар;
6/2016-2017 онд “СИТИ Аянга” багийн тамирчин Б.Болдбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг хүртсэн;
7/2017-2018 онд Оюутны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль;
8/2017-2018 онд Оюутны лигийн аварга. Монгол оюутны сагсан бөмбөгийн спортын түүхэнд анх удаа 3 жил дарааллан түрүүлсэн баг болсон. Шилдэг тоглогч “СИТИ Аянга” багийн тамирчин, оюутан Г.Болд;
9/2018-2019 онд Монголын оюутны лигийн хүрэл медаль;
10/2019-2020 онд ”СИТИ Аянга” багийн ахлагч Т.Цогбадрах Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг;
11/2023-2024 онд эрэгтэй “СИТИ Аянга I” баг Монголын оюутны лигийн I дивизионы аварга болсон бол эрэгтэй “СИТИ Аянга II” баг II дивизионд хүрэл медаль хүртсэн;
12/2023-2024 онд “СИТИ” Аянга багийн ахлах дасгалжуулагч Д.Мөнхтүвшин Монголын оюутны лигийн “ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ”;
13/2023-2024 онд “СИТИ Аянга I” багийн тамирчин, оюутан Н.Эрдэнэ Монголын оюутны лигийн улирлын үнэ цэнтэй тоглогч /SEASON MVP/;
14/2023-2024 онд “СИТИ Аянга I” багийн тамирчин, оюутан Б.Маргад Монголын оюутны лигийн финалын үнэ цэнтэй тоглогч /FINALS MVP/ ;
15/2023-2024 онд аварга “СИТИ Аянга I” багийн тамирчин, оюутан Х.Золбадрах Монголын оюутны лигийн “БИЛЭГДЛИЙН ГАРАА”-ны төвийн тоглогч;
16/2023-2024 онд “СИТИ Аянга” багийн /эмэгтэй/ тамирчин, оюутан Л.Алтанцэцэг Монголын оюутны лигийн “БИЛЭГДЛИЙН ГАРАА”-ны холбон тоглогч;
17/2023-2024 онд FISU-AUB Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээнээс “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон Монгол Улсын Оюутны шигшээ баг хүрэл медаль.
Монголын Оюутны волейболын лигийн тэмцээнд "СИТИ Аянга" волейболын эрэгтэй, эмэгтэй баг оролцдог.
Спорт
[засварлах | кодоор засварлах]“СИТИ” Их сургуулийн хамгийн алдартай спортын төрөл бол сагсан бөмбөг. Гэхдээ сургуулийн хэмжээнд волейбол, ширээний теннис, иог, жүдо, шатар, даамын дугуйлан хичээллэж, бэлтгэсэн баг, тамирчид үндэсний хэмжээнд тэмцээн, уралдаанд идэвхтэй оролцдог байна.
Жил бүрийн намар, хавар дээр дурдсан спортын их төрлүүдээр бүрэлдэхүүн сургуулиудын дунд аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагддаг.
Сургуулийн олон улсын стандартад нийцсэн спорт зааланд Монголын Оюутны сагсан бөмбөгийн лигийн улирлын тоглолтууд тогтмол явагддаг. Багш, оюутнуудад зориулсан фитнесс заал ажилладаг.
Урлаг
[засварлах | кодоор засварлах]Академик мэдлэг, сургалтаас гадна оюутнууд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, ёс зүй, гоо зүйн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлж, авьяас билгийг нь нээн хөгжүүлэх зорилгоор сургуулиас жил бүр бүрэлдэхүүн сургуулиудын дунд Урлагийн их наадам болон бусад урлаг, соёлын арга хэмжээг зохион байгуулдаг.
Тухайлбал, “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд Америкийн алдарт хөгжмийн зохиолч Эндрю Ллойд Веберийн “Муурнууд”, “Есүс Христ супер од”, “Жосеф ба гайхамшигт мөрөөдлийн нөмрөг”, Францын алдарт хөгжмийн зохиолч Риккардо Коччантегийн “Парисын эх дагины сүм” зэрэг мюзиклуудыг мэргэжлийн урлагийн тайзнаа амжилттай тоглож, Монголын төдийгүй гадаадын үзэгчдийн талархлыг хүлээж байсан.
Мөн тус сургуулийн багш, оюутнууд Хятадын алдарт зохиолч Үй Хуагийн "Амьдрахуй" драмын жүжиг, Оросын суут зохиолч Фёдор Достоевскийн "Гэм зэм", Английн зохиолч, нийтлэлч Жорж Оруэлийн "1984" постдрамын жүжиг, Францын сонгодог зохиолч Александр Дюмагийн Шадар 3 цэрэг, Виктор Хюгогийн “Инээмтгий хүн” зэрэг олон гайхалтай бүтээлүүдэд хамтран ажиллаж байсан юм. Сургуулийн урлаг, соёлын арга хэмжээнд зориулсан бага театр, бүжгийн танхим байдаг.
"СИТИ"-ГИЙН ТӨГСӨГЧ
[засварлах | кодоор засварлах]Тус сургууль өнгөрсөн хугацаанд мэдлэг, чадвартай олон мянган мэргэжилтэн бэлтгэж ирсэн бөгөөд төгсөгчид нь Монгол Улс төдийгүй хилийн чанадад ч шинжлэх ухаан, нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүй, соёл, урлагийн бүхий л салбарт үр бүтээлтэй ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгааны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.
Төгсөгчдийн ажил эрхлэлт болон сургуулийн хөгжилд оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчид, суралцагчид, хамт олныг холбох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслах насан туршийн боловсролын тогтолцоог бий болгон хөгжүүлэх зорилготой "СИТИ" Их сургуулийн Төгсөгчдийн холбоо 2021 онд байгуулагдсан.
Төгсөгчдийн холбооны үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор сургуулийн зүгээс төрөл бүрийн арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.
"СИТИ-ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ"
[засварлах | кодоор засварлах]“СИТИ” Их сургууль оюутан, төгсөгчдөө ажилд ороход, өөрийн бизнесээ эхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, ажил горилогчдод тавигддаг шаардлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмшүүлэх, хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд нь туслах зорилго бүхий “СИТИ” хөдөлмөрийн бирж шинээр байгуулж, оюутан, төгсөгчид болон ажил олгогчдыг холбох гүүрийг бий болгосон.
Ажил олгогчийн хувьд www.citi.edu.mn цахим хуудасны “Төгсөгч” цэсний “СИТИ хөдөлмөрийн бирж”-д хандаж, хайж байгаа ажилтан, хүний нөөцөд тавигдах шаардлага, мэргэжлийн чиглэл, ур чадварын талаар бичихэд хангалттай юм. Ингэснээр “СИТИ” Их сургуулийн 3000 гаруй оюутан болон 7000 гаруй төгсөгчдөөс сонгон шалгаруулж, ажил олгогчийн хайж буй ажлын байранд тохирох ажилтныг зуучилж өгөх боломжтой байдаг.
ЦАХИМ ХОЛБООС
[засварлах | кодоор засварлах]