Jump to content

Соган их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Соган их сургууль нь Өмнөд Солонгосын, Сөүл хотын, Мано дүүрэгт байдаг иезуит судлалын хувийн их сургууль юм. Соган их сургууль нь 1960 оны 4 сарын 18нд Есүсийн нийгэмлэгээс байгуулагдсан бөгөөд түхайн сургууль нь тус улсдаа хамгийн олон жилийн түүхтэй сургуульд тооцогддог бөгөөд цорын ганц иезуит дээд боловсролын байгууллага юм. Пап лам XII Пиус Солонгосын нутаг дэвсгэрт католик шашны дээд боловсролын байгууллага байгуулна гэсэн амлалт өгсний дараагаар Солонгосын католик шашны институтын санаачилгаар байгуулагдсан байна.

Өнөөдрийн байдлаар оюутнууддаа бакалавр, магистр, докторын зэрэг олгох төрөл бүрийн хөтөлбөрүүдийг олгодог Соган их сургууль нь улсдаа тэргүүлэх байр суурьтай их сургуулиудын нэгт тооцогдож байна. Тус их сургууль 9 сургуульд 27 бакалаврын тtнхимийг санал болгодог бөгөөд 600 гаруй мэргэжлийн хослол бүхий олон мэргэжлийн системтэй. Мөн 25 тэнхим, 5 салбар хоорондын хөтөлбөртэй магистрын сургуультай бөгөөд эдгээр нь магистр болон докторын зэрэг олгодог. Түүнчлэн 6 мэргэжлийн магистрын сургууль, 5 магистрын хөтөлбөртэй.

Одоогоор Соган их сургууль нь нийт 65 улсад байрлах 370 гаруй хамтран ажиллагч их дээд сургуулийн түншлэлтэй бөгөөд үүнд католик болон иезуит шашны сургуулиуд багтдаг. Соган нь семестр бүр гадаадаас 300 орчим солилцооны оюутныг хүлээн авдаг бөгөөд 200 орчим оюутныг гадаад руу солилцооны хөтөлбөрөөр илгээдэг.