Jump to content

Солирын бүс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Солирын бүс

Солирын бүс нь дугараг хэлбэртэй Нарны аймгийн нэг хэсэг бөгөөд, Ангараг болон Санчир гаригийн бараг л тойрог замуудын хооронд Нарыг тойрон байрладаг. Энд маш олон хатуу, өвөрмөц хэлбэртэй солир эсвэл жижиг гариг гэж нэрлэгдэх биетүүд оршдог. Мэдэгдээд байгаа бметүүд нь өөр өөр хэмжээтэй байдаг ч энгийн гаригийг бодвол хамаагүй жижиг, мөн дунджжар хоорондоо барагцаагаар нэг сая километр (эсвэл 600000 мил) зайд оршдог. Бас энэ солирын бүсийг бусад Нарны аймгийн солирын хэсгээс ялгахын тулд гол солирын бүс гэж нэрлэдэг.


Солирын бүс нь хамгийн жижиг бөгөөд хамгийн ойрын мэдэгдээд байгаа Нарны аймгийн дугараг хэлбэртэй хэсэг юм. Нарны аймгийн өөр хэсэгт байрлах жижиг хэсгүүд нь Дэлхийд-ойрхон байрлах объектууд, Центаурууд, Күйпэр бүслүүрийн объектууд, тархсан диск хэлбэртэй объектууд, Далай вангаас цаана орших их хэмжээний хагас бүтэн тэнхлэгтэй мөн тойрог замын нэг цэг нь нартай маш ойр байх жижиг гаригууд, болон Нарыг тойрон эргэх мөслөг биетүүд юм. Гол бүслүүрийн бараг 60% масс нь дөрвөн хамгийн том солирт оршдог; Ceres, Vesta, Pallas, болон Hygiea болно. Солирын бүсийн нийт масс нь ойролцоогоор сарнаас 3% их байна.


Солирын бүслүүрт одой гариг болохуйц хангалттай том хэмжээтэй ганц биет болох Ceres нь 950км диаметртэй, харин Vesta, Pallas, болон Hygiea нь 600км хүрэхгүй диаметртэй байна. Үлдсэн бусад чулуужсан биетүүд нь хэдхэн метр болох хүртлээ төрөлжсөн байдаг. Солирын материал нь маш олон хүний оролцоогүй сансрын машинаар эрсдэлгүй зөөгдөж болохуйц маш нарийнаар хувиарлагдсан байдаг. Цаашлаад, том солирууд хоорондоо мөргөлдөн, солирын гэр бүл болох бусад солируудыг үүсгэж болдгийн зарим нь ижилхэн тойрог зам, байрлал, шинж тэмдэгтэй байдаг.

Бүслүүрт дангаар орших солирууд нь өнгө болон байрлалаараа хуваагддаг, ихэнх нь Нүүрстөрөгч агуулсан (Carbonaceous: C-type), Силикат (Silicate: S-type) мөн их металл агуулсан (Metall-rich: M-type) гэсэн гурван төрөлд хувиарлагддаг.