Jump to content

Солонгосын Банк

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Солонгосын Банк (солонгос. 한국은행, 韓國銀行) —Бүгд Найрамдах Солонгос Улсын Төв банк. Солонгосын Банкны гол зорилго бол инфляцтай тэмцэж үнийн тогтвортой байдлыг хангах явдал юм. 2016-2018 оны үндсэн зорилт бол инфляцийн түвшинг 2% барих байсан.

Солонгосын Банкны төв байр

1950 оны 6-р сарын 12-нд Солонгосын Банкны тухай хуулийн (Bank of Korea Act) дагуу Сөүл хотод байгуулагдсан. Эхний шатанд тус банкны дүрмийн санг 1.5 тэрбум воноор тогтоосон бөгөөд уг хөрөнгийг Засгийн газраас гаргажээ. Энэ Банк байгуулагдсанаас хойш ердөө 13 хоногийн дараа Солонгосын дайн эхэлсэн учраас бөгөөд Төв оффисыг Дэжон, Дэгү, Пусан руу нүүлгэхэд хүрсэн байна. Инчонд нэг хэсэг байсны дараа Сөүл рүү буцаасан ажээ. Тус банкны 89 хайрцаг мөнгө, алтан гулдмайг цэргийнхэн Жинхай тэнгисийн цэргийн станц руу зөөж, дараа нь 1955 онд Өмнөд Солонгосыг ОУВС болон Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкинд элсүүлэхийн тулд Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкинд шилжүүлжээ.

1962 онд хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Банкийг өөрийн хөрөнгөгүй тусгай хуулийн этгээд болгосон. 1998 оны 4-р сарын 1-нээс санхүүгийн хяналтын тогтолцоог банк, үнэт цаас, даатгалын бизнест нэгдсэн хяналт болгон өөрчилснөөр Солонгосын Банк нь Улсын Төв банкны ердийн чиг үүргийг гүйцэтгэж эхэлсэн байна.

Солонгосын Банкны Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
# Ерөнхийлөгч Эхэлсэн Буусан
1 Koo Yong-suh 1950.06.05 1951.12.18
2 Kim Yoo-taik 1951.12.18 1956.12.12
3 Kim Chin-hyung 1956.12.12 1960.05.21
4 Pai Eui-hwan 1960.06.01 1960.09.08
5 Chun Ye-yong 1960.09.08 1961.05.30
6 Yoo Chang-soon 1961.05.30 1962.05.26
7 Min Pyong-do 1962.05.26 1963.06.03
8 Rhi Jung-whan 1963.06.03 1963.12.26
9 Kim Se-ryun 1963.12.26 1967.12.25
10 Suh Jin-soo 1967.12.29 1970.05.02
11 Kim Sung-whan 1970.05.02 1978.05.01
12 Shin Byong-hyun 1978.05.02 1980.07.05
13 Kim Joon-sung 1980.07.05 1982.01.04
14 Hah Yeung-ki 1982.01.05 1983.10.31
15 Choi Chang-nak 1983.10.31 1986.01.07
16 Park Sung-sang 1986.01.13 1988.03.26
17 Kim Kun 1988.03.26 1992.03.25
18 Cho Soon 1992.03.26 1993.03.14
19 Kim Myung-ho 1993.03.15 1995.08.23
20 Lee Kyung-shik 1995.08.24 1998.03.05
21 Chon Chol-hwan 1998.03.08 2002.03.31
22 Park Seung 2002.04.01 2006.03.26
23 Lee Seong-tae 2006.04.01 2010.03.31
24 Kim Choong-soo 2010.04.01 2014.03.31
25 Lee Ju-yeol 2014.04.01 2022.03.31
26 Rhee Chang-yong 2022.04.20 өнөө хүртэл

Солонгосын Банк нь Сөүл дэх төв оффисдоо 14 хэлтэс, томоохон хотуудад 16 салбар, 3 төлөөлөгчийн газартай. Мөн олон улсын санхүүгийн томоохон төвүүдэд гадаадад 6 төлөөлөгчийн газар байдаг. Нийт ажиллагсдын тоо 2004 оны байдлаар 2183 байсан. БНСУ-ын Санхүү, эдийн засгийн сайдын санал болгосноор БНСУ-ын Ерөнхийлөгч гурван жилийн хугацаатай томилогдсон Ерөнхий аудитор нь Солонгосын банкны үйл ажиллагааг шалгаж, дүнг Мөнгөний бодлогын хороо, Засгийн газарт тайлагнадаг.

Албан ёсны цахим хаяг: https://www.bok.or.kr/portal/main/main.do