Солонгосын цэрэггүй бүс
| Солонгосын цэрэггүй бүс | |
|---|---|
한반도/조선반도 비무장 지대 | |
| Солонгосын хойг | |
Хамтарсан хамгаалалтын бүсийн өмнөд талаас хойд зүгийн харагдах байдал | |
| Газрын мэдээлэл | |
| Төрөл | Цэрэггүй бүс |
| Олон нийт орох | Хойд Солонгос эсвэл НҮБ-ын командлалаас зөвшөөрөл олгоно |
| Байдал | Бүрэн хүнтэй, ажиллагаатай |
| Байршил | |
| Солонгосын цэрэггүй бүсийг улаанаар тодруулсан. Цэнхэр шугам нь олон улсын хилийг заана. Дөрвөн довтолгооны хонгилыг мөн үзүүлэв. | |
| Урт | 238 км |
| Түүх | |
| Барьсан нь | |
| Ашиглалтанд | 1953 оны 07-р сарын 27-ноос (72 жилийн өмнө) |
| Үйл явдал | Солонгосын хуваагдал |
| Солонгос нэр | |
| Хангыл | 한반도/조선반도 비무장 지대 |
| Ханжа | 韓半島/朝鮮半島非武裝地帶 |
| ШЛ | Hanbando/joseonbando bimujang jidae |
| МР | Hanbando/chosŏnbando pimujang chidae |
Солонгосын цэрэггүй бүс (СЦБ, Korean Demilitarized Zone) — Солонгосын хойг дахь зурвас газар юм.
1953 онд Солонгосын дайныг төгсгөсөн гал зогсоох гэрээний дагуу байгуулагдсан Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын дундах хилийн шугмыг ахиулан хүрээлсэн хоёр талаас нэвтрэх хориотой газар юм. СЦБ нь Солонгосын хойгийг үндсэнд нь таллан хуваах бөгөөд 250 км урт, 4 км өргөн юм.
Байрлал
[засварлах | кодоор засварлах]
Солонгосын цэрэггүй бүс хоёр Солонгосын хилийн зурвасаас хааш хаашаа 2 км, нийт 4 км зайд байна. Энэ зурваст хоёр талын цэрэг орох хориотой бөгөөд харин зурвасын хоёр ирмэгээр маш нягт цэргийн хамгаалалт байгаа нь дэлхийн хамгийн цэрэгжсэн хамгаалалттай хилийн зурваст тооцогдоно.
Зурвасын хамгийн ойртсон хэсэг, гол нэвтрэх боомт нь Нэгдсэн хамгаалалтын газар (НХГ, Joint Security Area) юм.
Шар тэнгис дэх Умард хязгаарын шугам (УХШ, Northern Limit Line) нь хамгийн их зөрчилтэй, маргаантай хэсэг болсон.
Нэгдсэн хамгаалалтын газар
[засварлах | кодоор засварлах]
руу харсан зураг
СЦБ дотор, хойгийн баруун хэсэгт Паньмүньжом суурин байна. Паньмүньжом суурин дахь Нэгдсэн хамгаалалтын газар (НХГ) нь хоёр улсын нэвтрэх гол хилийн боомт, СЦБ-ийн хамгийн ойрхон бие биентэйгээ тулсан хэсэг юм. НХГ-ын дундуур улсын хил буюу Гал зогсоох шугам дайран өнгөрдөг. Гал зогсоох шугамын хойд талд Умард Солонгосын Паньмүн ордон, өмнөд талд Өмнөд Солонгосын Эрх чөлөөний ордон хоёр өөд өөдөөсөө харан байрлажээ. Гал зогсох шугамыг дайруулан хэлэлцээр хийдэг төмөр контейнер хэд хэд байдаг.
Далбаат шон
[засварлах | кодоор засварлах]1980 онд Өмнөд Солонгос Паньмүньжомын залгаа сууринд 97 м өндөр далбаат шон босгосонд Умард Солонгос хариуд нь 160 м өндөр далбаат шон босгожээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Өмнөд далбаат шон
-
Умард далбаат шон
-
Газар доогуур ухсан хонгилын үүд