Jump to content

Солонгосын Үндсэн хуулийн цэц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндсэн хуулийн шүүх (сол. 헌법재판소) нь тус улсын шүүх засаглалын дээд шатны хоёр шүүхийн нэг бөгөөд Улсын Дээд шүүхтэй зэрэгцэн оршдог. Энэ шүүх нь Үндсэн хуулийн хяналтын үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Сөүл хотын Чунну дүүрэгт байрладаг.

Солонгосын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг шүүгчдээс бүрдэх шүүхүүдэд олгосон байдаг ба энэ нь ердийн (үндсэн) шүүхийн тогтолцоог байгуулдаг. Гэвч мөн Үндсэн хууль нь Үндсэн хуулийн шүүхийг тусгаарлан байгуулж, түүнд Үндсэн хуулийн асуудлыг хянах онцгой бүрэн эрхийг олгосон байдаг.

Тодруулбал, Үндсэн хуулийн VI бүлгийн 111 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дараах асуудлуудыг Үндсэн хуулийн шүүх онцгой харьяалан шийдвэрлэнэ гэж заасан:

  • Шүүхийн хүсэлтээр хуулийн Үндсэн хуультай нийцэж буй эсэхийг хянах;
  • Албан тушаалтныг огцруулах (импичмент);
  • Улс төрийн намыг тараах;
  • Төрийн байгууллагууд хоорондын, төрийн байгууллага болон орон нутгийн захиргаа хоорондын, мөн орон нутгийн захиргаанууд хоорондын харьяаллын маргаан;
  • Үндсэн хуулийн шүүхийн тухай хуулиар заасан Үндсэн хуулийн гомдлыг шийдвэрлэх.

Мөн уг зүйлийн 2 дахь хэсэгт, Үндсэн хуулийн шүүх нь шүүгчээр ажиллах мэргэжлийн эрх бүхий 9 гишүүнээс бүрдэх бөгөөд эдгээр бүх гишүүнийг БНСУ-ын Ерөнхийлөгч томилно гэж заасан байдаг. [[Ангилал:Өмнөд Солонгосын эрх зүй]|Үндсэн хуулийн шүүх]]