Солонгос Судлалын Сэтгүүл
Солонгос Судлалын Сэтгүүл нь жилд 2 удаа хэвлэгддэг солонгос судлалын тухай шинжлэх ухааны сэтгүүл юм. Уг сэтгүүл нь 1969 онд үүсгэн байгуулагдсан. Анхны цуврал нь 2 дугаартай бөгөөд эхнийх нь 1969 онд, 2 дахь нь 1971 онд гарсан. Аль алийг нь Вашингтон-Сиатлийн Их Сургуулийн Дэвид Мэзлер редакторлосон. 10 жилийн дараа Вашингтон-Сиатлийн Их Сургуулийн Жэймс Пэлэйс 2 дах цувралын 1-5 дахь дугаарыг 1979-1987 онд редакторлон хэвлэн гаргажээ. Индиана Их Сургуулийн Майк Робинсон 1988-1992 онд 6-8 дах дугаарыг редакторлосон.
2004 онд Стэнфордын их сургуулийн Ази Номхон далайн судалгааны төвийн Солонгос судлалын хөтөлбөр болон Жи Вуг Шин, Жон Дункан нар сэтгүүлийг дахин сэргээж 9-13 дахь дугаарыг хэвлэсэн. 2008 оны 8 сард Вашингтон-Сиатлийн Их Сургуулийн Клэрк В.Соренсэн сэтгүүлийн ахлах редактор болсон. 2011 онд Солонгос Судлалын Сэтгүүл жилд 2 удаа хэвлэгддэг болсон. Хаврын дугаар нь тогтмол, олон сэдвийг хамарсан байдаг бол намрын дугаар нь нэг л сэдвийг хөндсөн байдаг. Шинжлэх ухааны нийтлэлээс гадна сүүлийн үеийн солонгос номуудын шүүмжийг бичсэн байдаг.