Jump to content

Сонгогчийн боловсрол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сонгогчийн боловсролын зорилго нь бүх сонгогчдод мэдээллийг бүрэн хүртээмжтэй олгох явдал юм. Үүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд нийгмийн эмзэг бүлгийнхэн болон үндсэн сонгогчдод хүрч ажиллах шаардлагатай. Тухайлбал, сонгогчдын боловсролд албан ёсны нэг хэлтэй байсан ч бичиг үсэг тайлагдаагүй хүмүүсийн түвшин өндөр, эсвэл өөр хэлээр ярьдаг зэрэг хүчин зүйлсийг харгалзан үзэх ёстой. Цөөнхийн бүлгүүд, дотоод дүрвэгсэд болон нийгмийн бусад гадуурхагдсан хэсгийг тусгайлан чиглүүлэх ёстой. Анх удаа санал өгөх эрхтэй залуучуудад хэрхэн бүртгүүлэх, санал өгөх талаар тайлбарласан тусгай мэдээлэл хэрэгтэй байдаг. Сонгогчийн боловсролд иргэдийг санал өгөхийг уриалсан сурталчилгаа хийж түүний саналаас ямар их зүйл шалтгаалдаг болохыг ойлгуулах ёстой.

Сонгогчдод өгөх боловсролд эхний ээлжинд анхаарах зүйлс:

  1. Юуны өмнө Сонгуулиар та үндсэн эрхээ эдэлж өөрийн аж амьдрлаа өөрчлөх чухал боломж гэдгийг ойлгуулах.
  2. Нэр дэвшигч /ямар бодлого хэрэгжүүлэх, амлаж байгаа зүйлээ хэрэгжүүлж чадах эсэх/ нарыг таниулах ёстой.
  3. Сонгуулийн өдөр сонгуулль өгөхдөө зөв ном журмын дагуу алдаагүй өгөх.

Сонгогч Та дараахь үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглодог.

[засварлах | кодоор засварлах]

Үүнд:

  • Тухайн санал авах байранд санал өгөх эрхгүй гэдгээ мэдсээр байж санал өгөх, өөр хүний бичиг баримт, эсвэл хуурамч бичиг баримт ашиглан санал өгөх, санал өгөхийг оролдох, хуурч мэхлэх
  • Тухайн Хэсгийн хорооноос олгосон өөг саналын хуудсыг санал өгөхөд ашиглах, санал авах байранд гаднаас саналын хуудас авч орох, санал авах байрнаас саналын хуудас авч гарах
  • Саналын хуудсанд тэмдэглэсэн саналаа баталгаажуулан зураг авах, дүрс бичлэг хийх зэрэг үйлдэл хийх
  • Саналын хуудсанд хийсэн тэмдэглэгээгээ бусдад харуулах
  • Аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар амлалт авах, мөнгө, эд зүйл шаардах, авах гэх мэт үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

Дээр дурьдсан үйл ажиллагаа явуулсан иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 14 хоногийн хугацаагаар баривчлах, захиргааны шийтгэл ногдуулахаар хуульчилсан байна.

Сонгуультай холбоотой нэр томьёонууд

[засварлах | кодоор засварлах]

Сонгуулийн хууль - сонгуулийн үйл явцын бүх талыг хамран зохицуулж буй хууль.

Урьдчилан санал өгөх (absentee voting) – сонгуулийн өдөр санал авах байранд биеэр очих боломжгүй бүртгэгдсэн сонгогчид өөр газар бас саналаа өгч болох үйл явц.

Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлт – албан журмаар сонгуулийн тухай хууль тогтоомжид оруулсан өөрчлөлт.

Сонгуулийн сурталчилгаа – тодорхой нэг нэр дэвшигч эсвэл улс төрийн намын мөрийн хөтөлбөрийг сонгогчдод мэдээлэх, дэмжлэг авах зорилготой уулзалт, жагсаал, цуглаан, үг хэлэх, парад зэрэг улс төрийн үйл ажиллагаа болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглах зэрэг бусад үйл ажиллагаа.

Нэр дэвшигч - улс төрийн намын албан ёсны төлөөлөгчөөр буюу бие даагчаар сонгогдохоор зорьж буй болон нэрээ дэвшүүлсэн хүн.

Ёс зүйн дүрэм – сонгуулийн үйл явцад тодорхой үйл ажиллагаа явуулахад баримтлах багц дүрэм, журам. Уулзалт, жагсаал цуглаан, улс төрийн суртал нэвтрүүлэг явуулахад зохицуулах улс төрийн нам, нэр дэвшигчид болон сонгуулийн ажиглалт явуулахад баримтлах нөхцөл, хязгаарлалтыг тогтоох, сонгуулийн ажиглагчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон сонгуулийг зохицуулах байгууллагад хамааралтай.

Саналыг нэгтгэх – хэд хэдэн санал авах байрнаас сонгуулийн дүнг нэгтгэх үйл явц.

Тойрог – сонгогчид өөрсдийн төлөөлөгчдийг сонгоход улсын нутаг дэвсгэрийг сонгуулийн зорилгоор хуваасан газарзүйн бүсүүд. Үндэсний хэмжээнд нэг тойргийн загвар (улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд цорын ганц тойрог байх) эсвэл олон тойргийн загвар (улсын нутаг дэвсгэрийг хэд хэдэн тойрогт хуваагдана) байж болно. Тойрог бүрийн суудлын хувьд нэг гишүүнтэй тойргууд (тойрог бүр нэг суудалтай) болон олон гишүүнтэй тойргууд (нэг тойрогт хэд хэдэн суудал ногдоно) байж болдог.

Сонгуулийн хэсэг – нэг санал авах байрны үйлчлэх нутаг дэвсгэрийн нэгж.

Үндсэн хууль – хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын хоорондын харилцааг зохицуулан улс орны засгийн газар зохион байгуулагддаг үндсэн багц дүрэм журам.

Тооллогын төв – нэгээс дээш санал авах байрны саналуудыг тоолдог бүс нутгийн болон төвийн байгууллага, газар.

Сонгуулийн дотоодын ажиглагчид - өөрийн улс орондоо сонгуулийн үйл явцыг ажиглаж хянадаг бүлэг хувь хүмүүс, иргэд болон оршин суугчид (олон улсын сонгуулийн ажиглагчилтай харьцуулвал).

Сонгуулийн ажиглалт – сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцох эрхгүй хүмүүс сонгуулийн үйл явцын талаар зорилготойгоор мэдээлэл цуглуулж, хуримтлуулсан мэдээллийн үндсэн дээр энэхүү үйл явц хэрхэн явагдаж буй талаар сайтар боловсруулсан дүгнэлт гаргах.

Сонгуулийн маргаан recourse – сонгуулийн үйл явцтай холбоотой аливаа гомдол, санал, маргаан, асуулга болон эргэн дуудах эсэргүүцэх үйл ажиллагаа.

Олон улсын сонгуулийн ажиглагчид – сонгуулийн үйл явцыг ажиглаж хянадаг Сонгуулийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн гадаадын албан ёсны төлөөлөгчид

Хүчингүй санал – сонгогчдын санаатай болон санамсаргүй гаргасан алдаатай тэмдэглэгээнээс болоод тооллогонд оруулж болохгүй саналын хуудас.

Хууль эрх зүйн хүрээ – үндсэн хууль, сонгуулийн хуулиуд, холбогдох бусад хууль тогтоомж, заавар, чиглэл, ёс зүйн дүрмүүдээс бүрдсэн сонгуулийн үйл явцын бүтэц.

Хөдөлгөөнт санал өгөх – санал хураах өдөр урьдчилан тохирсон газруудад үйл ажиллагаа явуулах санал авах байр.

Төлөөлөн санал өгөх – санал авах байранд очих боломжгүй сонгогчид өөр хүнийг өөрсдийн өмнөөс санал өгүүлэхээр сонгон томилж болох үйл явц.

Сонгуульд бүртгэгдсэн улс төрийн нам – сонгуульд оролцохын тулд сонгуулийн хуульд заасан шаардлагуудыг хангаж бүртгүүлсэн улс төрийн нам.

Саналын жагсаалт гаргах – сонгуулийн тооллогын дүнг нэгтгэх үйл явц.