Jump to content

Сонгох эрх чөлөө: Хувийн байр суурь (ном)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сонгох эрх чөлөө: Хувийн байр суурь (ном) (англи. Free to Choose: A Personal Statement) Нобелийн шагналтан Милтон Фридман болон түүний эхнэр Роза Фридман нарын 1980 онд хамтран бичсэн ном.

  1. Зах зээлийн эрх мэдэл
  2. Хяналтын дарангуйлал
  3. Хямралын анатоми
  4. Өлгийөөс булш хүртэл
  5. Тэгш эрхтэй үүсэл
  6. Манай сургуулиудад юу нь буруу байна вэ?
  7. Хэрэглэгчийг хэн хамгаалдаг вэ?
  8. Ажилчдыг хэн хамгаалдаг вэ?
  9. Инфляцийг эмчлэх арга
  10. Урсгал солигдож байна- The Sea Turns

Милтон Фридман номдоо эдийн засгийн либерализмын зарчмуудыг хамгаалахын зэрэгцээ АНУ-ын засгийн газрын бодлогыг олон талт, ялангуяа татварын болон сургуулийн тогтолцооны төрийн зохицуулалтын талаар шүүмжилсэн байдаг. Үүнийг эмчлэхийн хувьд Фридман "Сөрөг татварын тогтолцоо"-г (англ. negative income tax, NIT) нэвтрүүлэхийг санал болгосон байна.

Номоор хийсэн кино

[засварлах | кодоор засварлах]

Уг бүтээлд М.Фридман өөрөө гол дүрд нь тоглож, мөн 1980 онд анх эфирт гарч байсан ижил нэртэй телевизийн 10 ангит киноноос сэдэвлэн бүтээгдсэн юм. Уг кино нь эдийн засагч болон янз бүрийн хүмүүсийн зах зээлийн эрх чөлөөний сэдвээр М.Фридманы монолог хэллэгүүдтэй холилдсон цуврал яриа хэлбэрээр бүтээгджээ.