Сонжун ван
Харагдац
Сонжун (солонгосоор 성종, төрсөн нэр нь 이혈 буюу И Хёль; 1457–1494) — Чусонь улсын 9-р эзэн ван. 1457 онд түүний эцэг Уигён ханхүү нас барснаар угсаа залгамжлагчдын тооноос хасагдаж, ээж Хатагтай Ханы хамт хааны ордноос гарч хувийн байрандаа очжээ. 1469 онд хадам эцэг Хан Мён Хое, Сэжу вангийн хатан Жонхуй нар түүнийг хаан ширээнд залсан байна. Өргөсөн эцэг Ежун вангийн өвийг залгаж 25 жил (1469-1494) хаанчлаад хөвүүн Ёньсаньгүнь ванд залгуулсан. Сонжун ван бага насандаа хаан ширээнд суусан учир түүний хаанчлалын эхэн үед түүний эмээ Жонхуй хатан төрийг барьж байсан. Түүний үед аж ахуй дээрдсэн.
Өмнөх Ежун ван |
Чусонь улсын ван 1469-1494 |
Дараах Ёньсаньгүнь ван |
Энэ Солонгост хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.