Jump to content

София Ротару

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
София Ротару

София Ротару (украин. Софія Михайлівна Ротару, орос. София Михайловна Ротару, рум. Sofia Rotaru; 1947 оны 8-р сарын 7-нд ЗХУ-ын Зөвлөлт Украины Черновцы мужийн Новоселицк дүүргийн Маршинцы тосгонд төрсөн) нь Зөвлөлт, Украин, Молдавын эстрадын поп дуучин, жүжигчин юм. Ленины Комсомолын шагналын эзэн (1978). ЗХУ-ын Ардын жүжигчин (1988). Бүгд Найрамдах Молдавын одонгийн баатар (1997). Украины баатар (2002). Украины үндэсний домог (2021) цолтон.

Дуучны урын санд Украин, Орос, Молдав, Болгар, Серб, Польш, Герман, Франц, Итали, Испани, Англи хэлээр 500 гаруй дуу ордог байна. Түүний дуунуудын төрөл жанр олон талт байдгаараа онцлогтой - уран бүтээлийн гараагаа Украин, Молдавын ардын дууг дуулж эхэлсэн бөгөөд дараа нь голчлон поп дуучин гэж үздэг байсан бөгөөд үүний дотор рок, рэп, жааз хөгжмийн элементүүдийг багтаасан байдаг.

Тэрээр молдав гаралтай боловч украины иргэн юм.

Тэрээр 2022 оны 2-р сард ОХУ Украин руу түрэмгийлснийг буруушаасан урлагийн зүтгэлтэн юм.