Социалист нам (Франц)

Социалист нам (заримдаа Францын социалист нам) (франц. Parti Socialiste, PS) — Францын зүүн төв үзэлтэй улс төрийн нам. Үзэл бодлын хувьд социал-демократуудтай ойр боловч түүхэн замналдаа баруун төв, зүүний байр суурьтай байж үзсэн юм. Энэ нам нь Социалист интернационал болон Европын социалист намууд байгууллагын гишүүн.
1905 оноос хойш Ажилчдын Интернационалын Францын секцийн үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулж байгаад 1968 оны дотоод улс төрийн хямралын үеэр оршин тогтнохоо больж 1969 онд өнөөгийн дүр төрхөө олж байгуулагдсан нам юм. 1981 онд Франсуа Миттераны удирдлаган дор ерөнхийлөгчийн сонгууль болон Үндэсний ассамблейн сонгуульд хоёуланд нь ялалт байгуулсан түүхтэй. 1993 онд авлигын хэргээс үүдсэн намын дотоод хямралд орсон ч 1997 оны парламентын сонгуульд дахин байр сууриа олж, томоохон амжилт гаргасан байна.
2002 онд тус нам ерөнхийлөгчийн болон парламентын сонгуульд хоёуланд нь ноцтой ялагдал хүлээж, улс төрийн хоёр дахь хүчний байр сууриа анх удаа алдав (Жан-Мари Ле Пенийн Үндэсний фронтод алдсан). 2007 онд ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиар Голлистуудад ялагдсан ч хэт барууны үзэл баримтлагчдыг саналын тоогоороо илүүрхэж, байр сууриа дахин сэргээж чадсан. Тус нам улсын хэмжээнд хамгийн сүүлд 2012 онд Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч социалист Ерөнхийлөгч Франсуа Олланд Францын түүхэн дэх хамгийн нэр хүндгүй ерөнхийлөгчдийн нэг болж хувирав. Үүний үр дүнд Олланд хоёр дахь удаагаа нэр дэвшихээс татгалзаж, 2017 оны ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиар тус нам түүхэндээ хамгийн том ялагдал хүлээж, Үндэсний ассемблейн суудлын 3/4, ерөнхийлөгчийн сонгуульд Социалист намаас нэр дэвшигч Бенуа Амон дөнгөж 6,3% тай 5-р байранд оржээ.
Сонгуулийн дүн
[засварлах | кодоор засварлах]Он | Нэр дэвшигч | 1-р үе | 2-р үе | Үр дүн | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Санал | % | байр | Санал | % | Байр | |||
1974 | Франсуа Миттеран | 11,044,373 | 43.25 | ▲ 1 | 12,971,604 | 49.19 | ▲ 2-е | Ялагдсан |
1981 | 7,505,960 | 25.85 | ▼ 2 | 15,708,262 | 51.76 | ▲ 1-е | Ялсан | |
1988 | 10,367,220 | 34.10 | ▲ 1 | 16,704,279 | 54.02 | ▬ 1-е | Ялсан | |
1995 | Лионель Жоспен | 7,097,786 | 23.30 | ▬ 1 | 14,180,644 | 47.36 | ▼ 2-е | Ялагдсан |
2002 | 4,610,113 | 16.18 | ▼ 3 | N/A | Ялагдсан | |||
2007 | Сеголен Руаяль | 9,500,112 | 25.87 | ▲ 2 | 16,790,440 | 46.94 | ▬ 2-е | Ялагдсан |
2012 | Франсуа Олланд | 10,272,705 | 28.63 | ▲ 1 | 18,000,668 | 51.64 | ▲ 1-е | Ялсан |
2017 | Бенуа Амон | 2,291,288 | 6.36 | ▼ 5 | N/A | Ялагдсан | ||
2022 | Анн Идальго | 616,478 | 1.75 | ▼ 10 | N/A | Ялагдсан |