Сочийн олимп

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Сочийн (Сочигийн) олимп» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Өвлийн олимпын XXII наадам
2014 оны Сочийн өвлийн олимпынXXII наадмын албан ёсны таних тэмдэг
2014 оны Сочийн өвлийн олимпын
XXII наадмын албан ёсны таних тэмдэг
Үндсэн тоон үзүүлэлт
Улс орон 27 (баттай)
82+ (тооцоо)
Тамирчин 2500+ (тооцоо)
Тэмцээн 15 спортын 98 тэмцээн
Цаг хугацаа, орон зай
Наадах газар Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Оросын Сочи
Нээлтийн өдөр 2014 оны 2 сарын 7
Хаалтын өдөр 2014 оны 2 сарын 23
Гол талбар «Фишт» цэнгэлдэх хүрээлэн

Сочийн олимп, 2014 оны өвлийн олимп, Сочи-2014өвлийн олимпын 22-р удаагийн наадам бөгөөд Орос улсын Сочи хотноо 2014 оны 2 сарын 7-наас 2 сарын 23-нд явагдсан.

2007 онд ОУОХ-ны 119-р их хурлын явцад Сочи 2014 оны олимп явагдах газраар сонгогдсон юм.

1980 оны Москвагийн олимпоос хойш ЗХУ-аас залгамж Орос улсад олимп дахин явагдсан тохиолдол болов.

Олимпод 88 улс орны 2873 тамирчин 15 спортын 98 тэмцээн уралдаанаар өрсөлдөв. Үүнээс 12 тэмцээн шинээр нэмэгджээ.

Олимпын хотхон Хар тэнгисийн эрэгт байрласан ба гол талбар Фишт цэнгэлдэх хүрээлэн байв. Цастай спортын төрлүүд нь Краясная Поляна цогцолборт явагдсан.

Олимп зохион явуулахад 49 тэрбум ам.доллар зарцуулсанаар Бээжингийн олимпыг давж хамгийн их төсөвт олимп болсон.

26 улс орон медаль хүртсэнээс Орос улсын баг 13 алтан медаль хүртэн багийн дүнгээр тэргүүлсэн.

Наадмын тов[засварлах | edit source]

Сочи зохион байгуулах газраар сонгогдсон баярын цуглаан

Долоон жилийн урьд 2007 оны 7 сарын 4-нд Гватемалын Гватемал хотод болсон ОУОХ-ны 119-р чуулганаар сонгожээ. Эцсийн даваанд Пёнчангийг Сочи давжээ. Орост Москвагийн олимпыг (ЗХУ байхад болсон) эс тооцвол анх удаа олимп болох гэж байгаа нь энэ юм.

2014 оны өвлийн олимпыг зохион
байгуулах хотыг сонгох санал хураалт
Газар ОУОХ-ны гишүүн 1-р шат 2-р шат
Сочи Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 34 51
Пёнчан Өмнө СолонгосӨмнө Солонгос Өмнө Солонгос 36 47
Зальцбург АвстриАвстри Австри 25 -

Зардал, санхүү[засварлах | edit source]

Анх Сочийн олимп 12 тэрбум ам.долларын төсөвтэй байсан ба 2013 оны байдлаар 51 сая хүрэх төлөвтэй болсон. Өмнөх Ванкуверын олимп 8 тэрбум ам.долларын төсөвтэй байснаас хэд дахин их болжээ. Төсөв өндөр болоход Сочийн авто зам, төмөр зам, цахилгаан станц зэрэг дэд бүтцийн байгуулалтын зардал голлон нөлөөлсөн. 2014 оны эцсийн тооцоогоор 1524 тэрбум рубль (49 тэрбум ам доллар) хүрсэн нь Бээжингийн олимпын зардал 44 тэрбум ам.долларыг давж хамгийн өртөг өндөр олимп болгожээ.

Зардал сая рубль сая ам.доллар
(а) Олимп зохиогдох газар 221,592 7,197
Далайн эргийн хэсэг (гол цэнгэлдэх хүрээлэн, мөсний ордон) 96,366 3,130
Уулын хэсэг (цанын уулын цогцолбор) 125,226 4,067
(б) Туслах дэд бүтэц (эрчим хүч, шугам сүлжээ) 85,370 2,773
(в) Үйл ажиллагааны зардал (тоног төхөөрөмж, тээвэр) 24,135 784
(г) Цанын болон жуулчны бааз 189,937 6,169
(д) Бусад төсөл (төмөр зам, авто зам, зочид буудал г.м) 1,003,411 32,589

Тэмцээний газар[засварлах | edit source]

Спортын барилга байгууламжийн байршил

Сочийн олимпын хүрээлэн (далайн эрэг)[засварлах | edit source]

  • Олимпын «Фишт» цэнгэлдэх хүрээлэн – нээлт, хаалтын ёслолын газар. 40,000 хүн үзнэ[1]
  • «Большой» (Их) мөсөн ордон – хоккейн шигшээ тоглолтын газар. 12,000 хүний багтаамжтай
  • «Шайба» (Шайб) ордон – хоккейн тэмцээн явагдана. 7,000 хүн сууна
  • «Адлер-Арена» – тэшүүрт уралдааны төв. 8,000 суудалтай
  • Өвлийн спортын ««Айсберг» (Мөсөн уул) ордон – уран гулгалт, шорт-трекийн тэмцээн болно. 12,000 үзэгч орно
  • «Ледяной куб» (Мөсөн куб) – кёрлинг тоглох газар. 3,000 хүний багтаамжтай
  • Олимпын төв хотхон – олон хүн байрлах хороолол
  • Телевиз, хэвлэл мэдээллийн ажлын зориулалтат газар
Красная Поляна уулын хэсэг

Красная Поляна (уулын хэсэг)[засварлах | edit source]

  • «Лаура» – цана, биатлоны тэмцээн болох газар
  • «Роза Хутор Экстрим» – фристайл, сноубоард
  • «Роза Хутор Альп» – уулын цана
  • «Санки гулгалтын төв» – бобслей, царга, скелетон

Сурталчилгаа[засварлах | edit source]

Бэлгэ тэмдэг[засварлах | edit source]

Бэлгэ амьтан

Олимпын бэлгэ тэмдэг 2009 онд танилцуулагдсан. Бэлгэ тэмдэг "Sochi", ".ru" "2014", олимпын таван цагираг дүрслэгдсэн. Хэвтээ хэлбэрт цэнхэр өнгөөр бичигджээ. Уриа үг Дулаан. Сэрүүн. Та. (Жаркие. Зимние. Твои.) гэсэн утгаар 2012 онд танилцуулагдсан.

Бэлгэ амьтан[засварлах | edit source]

Сочийн олимпын бэлгэ амьтан олимпын түүхэнд анх удаа нийтийн санал асуулгаар тодорсон. Тунаж үлдэж үлдсэн 10 амьтнаас 2011 онд албан ёсоор олимпын бэлгэдэл болон цагаан баавгай, цасны чандага, цасны ирвэс гурван амьтан нэрлэгджээ.

Бусад[засварлах | edit source]

Олимпын сурталчилгаанд зориулж шуудангийн марк, зоос, видео тоглоом зэрэг гаргасан.

Наадам[засварлах | edit source]

Буухиа бамбар[засварлах | edit source]

Фишт цэнгэлдэх хүрээлэнд олимпын бамбар бадамлан асав

2013 оны 9 сарын 29-нд Олимпын бамбар Грекийн Олимп уулнаа асч Орост ирээд Оросын 83 хотоор буухиалан аялж 2014 оны 2 сарын 7-нд Сочид ирсэн. Энэ хугацаанд бамбар дорнод зүгт Чукоткын хойг, өрнө зүгт Калининград хүрч, 60,000 километр газар буухиалан аялсан бөгөөд олимпын түүхэн дэх хамгийн урт аялал болжээ.

Нээлт[засварлах | edit source]

2014 оны 2 сарын 7-нд өвлийн олимпын 22-р наадмын нээлт Сочийн Фишт цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслол болов. Нээлтийн ёслолд Оросын түүх, урлаг, балет, сонгодог хөгжим, хувьсгал, Зөвлөлтийн үеийг харуулсан урлагийн тоглолт явагджээ.

Олимпын бамбарыг Мария Шарапова теннисчин цэнгэлдэх хүрээлэнд залж оруулсан бөгөөд Елена Исинбаева хөнгөн атлетикч, Александр Карелин бөх, Алина Кабаева гимнастикч, Ирина Роднина уран гулгагч нар дамжуулан залсаар төгсгөлд нь Владислав Третьяк хоккейчин цэнгэлдэхийн гол тогоонд бамбарыг асаажээ.

Оролцоо[засварлах | edit source]

Анх 82 орон оролцох маягтай байсан бол яг тэмцээн болоход 88 орон орсон.

Эдгээрээс Доминик, Дорно Тимор, Мальт, Парагвай, Того, Тонга, Зимбабве долоо анх удаа өвлийн олимпод оролцжээ.

Орос (232), Америк (230), Канад (222), Швейцар (168), Герман (153) багууд хамгийн олон тамирчинтай оролцов.

2004 оны Сочийн өвлийн олимпод орсон улс орнууд:

██ Анх удаа өвлийн олимпод

██ Анхны бус удаа

Монгол улс[засварлах | edit source]

Медалийн хүснэгт[засварлах | edit source]

Медалийн чанараар тэргүүлсэн улс орныг хүснэгтэд харуулав. Зохион явуулагч орныг ягаанаар дэвсгэрлэжээ.

 Байр  Улс орон Алт Мөнгө Хүрэл Бүгд
1 Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 13 11 9 33
2 НорвегиНорвеги Норвеги 11 5 10 26
3 КанадКанад Канад 10 10 5 25
4 Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америк 9 7 12 28
5 НидерландНидерланд Нидерланд 8 7 9 24
6 ГерманГерман Герман 8 6 5 19
7 ШвейцариШвейцари Швейцари 6 3 2 11
8 БеларусьБеларусь Беларусь 5 0 1 6
9 АвстриАвстри Австри 4 8 5 17
10 ФранцФранц Франц 4 4 7 15
11–26 бусад баг 21 36 34 91
Нийлбэр 99 97 99 295

Зүүлт, тайлбар[засварлах | edit source]

  1. «Fisht» Olympic Stadium Sochi 2014; 31 December 2010

Гадны холбоос[засварлах | edit source]

 Commons: 2014 Winter Olympics – Викимедиа зураг, бичлэг, дууны сан