Соёлын Судлал (Сэтгүүл)
Соёлын судлал сэтгүүл нь соёлын практик, өдөр тутмын амьдрал, эд материал, эдийн засаг, улс төр, газар зүй, түүхийн хам сэдвийн судалгааны шинжлэх ухааны сэтгүүл бөгөөд сард 2 удаа хэвлэгддэг. Одоогийн ахлах редактороор Колорадо Булдэр их сургуулийн Тэд Стрифас ажиллаж байна. Хойд Каролины их сургуулийн Лаврэнс Гросбэрг 1990 оноос 2018 оныг хүртэл ахлах редактороор ажиллаж байжээ. Жанис Рэдвэй (1991-1995) болон Дэлла Поллок (1995-2013) нар уг сэтгүүлийг хамтран редакторлож байсан. Баруун Австралийн Технологийн Институтаас Австралийн Соёлын Судлалын Сэтгүүлийн өмнө уг сэтгүүлийг хэвлэн гаргадаг байсан. 1987 онд уг нэрээрээ үүсгэн байгуулагдсан. Анхлан Митуэн Хэвлэлээс гаргадаг байсан бол Митуэн дардсыг тухайн үеийн эзэмшигч ОУ-ын Томсон байгууллага Октопус хэвлэлд зарснаар тус сэтгүүл Рүтлэдж рүү шилжсэн.