Jump to content

Соёлын илэрхийллийн олон янз байдлыг хамгаалах, дэмжих тухай конвенц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Конвенцыг соёрхон баталсан улсууд

Соёлын илэрхийллийн олон янз байдлыг хамгаалах, дэмжих тухай конвенц (Англи: Convention on the Protection and Promotion of the Diversity of Cultural Expressions) нь 2005 оны аравдугаар сард Парис хотноо болсон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 33 дугаар чуулганаар батлагдсан олон улсын гэрээ юм. Даяарчлал нь дэлхийн соёлыг улам жигд, нэг хэвийн болгох вий гэсэн болгоомжлолын хариуд уг конвенц нь улс орнуудад өөрсдийн соёлын салбар, соёлын илэрхийллийг дэмжих, хамгаалах замаар соёлын олон янз байдлыг хадгалах боломжийг олгодог. Мөн хөгжиж буй орнуудын соёлын салбарыг хамгаалах, дэмжих зорилгоор олон улсын хамтын ажиллагааг бий болгож, үүний хүрээнд Соёлын олон янз байдлын олон улсын санг байгуулсан. Энэхүү конвенц нь 2001 оны Соёлын олон янз байдлын тухай ЮНЕСКО-гийн түгээмэл тунхаглалын олон зарчмыг дахин баталгаажуулсан боловч уг тунхаглалаас ялгаатай нь хууль зүйн хувьд заавал биелүүлэх хүчинтэй бөгөөд гишүүн улсуудын албан ёсны соёрхон батлалтыг шаарддаг. Түүнчлэн энэхүү конвенц нь соёлын бүтээгдэхүүнд эдийн засгийн үнэ цэнээс гадна соёлын онцгой үнэ цэн байдаг гэдгийг олон улсын гэрээний түвшинд анх удаа хүлээн зөвшөөрсөн баримт бичиг юм.[1]

  1. "СИСТЕМА СТАТИСТИКИ КУЛЬТУРЫ ЮНЕСКО – 2009 (ССК)". 2010. doi:10.15220/978-92-9189-085-9-ru. {{cite journal}}: Cite journal requires |journal= (help)