Соёл иргэншил

Нью-Йорк хот. Хотууд нь орчин үеийн хүний соёл иргэншлийн гол хэсэг юм.

Соёл иргэншил гэдэг нь ёс суртахуун, шашин, боловсрол, урлаг, гүн ухаан, технологи, материаллаг баялаг болон олон зүйлийн дээд төвшин дэх нийлэмж юм.

Соёл иргэншил (civilization) гэдэг нь заримдаа янз бүрийн утгыг илэрхийлдэг үг юм. Голчлон хэрэглэгддэг утга нь хүн төрөлхтний соёл болох материал болон хэрэгслийг агуулсан технологи, шинжлэх ухаан болон хүмүүсийн бүтээсэн эд зүйлсийн бүрдэл юм. Ихэнх соёл иргэншил нь ерөнхийдөө шаталсан мөн суурин соёлтой болсон байдаг. Нэг утгаараа иргэншсэн гэдэг нь варварчууд болон зэрлэг хүмүүсээс ангид гэсэн үг ба өөр утгаараа уугуул иргэдийн эсрэг байр суурь юм. Соёл иргэншлийн хөгжлийн түвшин нь ихэнхдээ хөдөө аж ахуйн үйл явц, худалдаа арилжаа, ажил мэргэжлийн ахиц, засаглалын анги бүлэг, хотжилт зэргээр тодорхойлогддог. Мөн эдгээрээс гадна соёл иргэншил нь хоёр дагч хүчин зүйлс болох хөгжсөн тээвэрлэх систем, утга зохиол, мөнгө, гэрээт болон эрхийн хуулийн систем, соёл урлаг болон архитектур, математик, шинжлэх ухааны ойлголт, төмөрлөгийн боловсруулалт, улс төрийн бүтэц, шашин зэрэг тодорхойлно.

Үгийн гарал зүй[засварлах | кодоор засварлах]

Civilization гэдэгүг нь латины civilis буюу иргэний, нийгмийн гэсэн утгатай. Зургаа дугаар зууны үед ByzantineEmperor Justinian нь Романы иргэний хуулийг бүтээсэн. Үүний үр дүнд Corpus Juris Civilis-ыг гаргаж ирсэн байдаг. 11-р зууны үед Bologna их сургуулийн болон баруун европын их сургулиудын профессорууд Corpus Juris Civilis-ыг дахин судлаж нийтэд гаргасан. Үүний нөлөө нь Европ даяар гарсан. 1388 онд civil гэх үг нь англи хэлэнд оршин суугчдын хамаарал гэсэн утга авсан ба 1704 онд civilization гэдэг үг нь гэмт хэргийн процессыг нийгмийн хувьд зохицуулах хууль болсон. Civilization гэдэг үг нь орчин үеийн утга болох зэрлэг хүмүүсийн эсрэг утгыг авдаггүй байсан.

Соёлын тодорхойлолт[засварлах | кодоор засварлах]

Соёл иргэншил нь мөн цогц нийгмийн соёл, зан заншилыг илэрхийлдэг. Зөвхөн нийгэм биш, үүнд агуулагдах онцлог шинжтэй үзэл санаа, зан заншил, өөрийн шинжээр цор ганц онцгой болгож чадсан урлаг соёл зэрэг багтана. Соёл иргэншил нь зан заншилын нарийн төвөгтэй хэсэг болох уран зохиол, мэргэжлийн урлаг, архитектур, шашин шүтлэг зэргийг хөгжүүлэхэд чиглэсэн байдаг.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Соёл иргэншил – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Соёл иргэншил – Викимедиа зураг, бичлэг, дууны сан