Спорофилл
Спорофилл гэдэг нь споранги үүсгэдэг навч юм. Микрофилл болон мегафилл аль аль нь спорофилл байж болно. Гетероспор (янз бүрийн хэмжээтэй спор үүсгэдэг) ургамлуудын хувьд спорофиллууд нь мегаспоранги агуулдаг бол мегаспорофилл, харин микроспоранги агуулдаг бол микроспорофилл гэж нэрлэгдэнэ. Эдгээр нэршлүүдийн угтвар болон язгуур үгсийн давхцал нь эдгээр нэршлийг илүү ойлгомжгүй болгодог. Спорофиллууд хэлбэр, бүтэцтэйгээрээ маш олон янз байх ба үржилгүй навчтай адилхан байж болох эсвэл өөр хэлбэртэй харагдаж болно. Спорофилл үүсгэдэг ургамлуудын зарим жишээ:
1. Alaria esculenta – Замагны суурь хэсэгт спорофиллүүд үүсдэг хүрэн замаг.
2. Ликофитүүд (жишээ нь Selaginella, зарим Lycopodium төрлүүд): Спорофиллууд нь стробил болон нэгддэг эсвэл үржилгүй навчнуудын хооронд тус тусдаа байрладаг (Huperzia төрлийн хувьд). Споранги нь спорофиллын суурь хэсэгт эсвэл дээд гадаргуу дээр байрладаг. Гетероспор ургамлуудын хувьд мегаспорофилл болон микроспорофиллууд нь холилдсон эсвэл тус тусдаа байрлаж болно.
3. Хагнууд: Зарим хаг спорофилл нь үржилгүй навчтай адилхан харагддаг, зарим нь тэс өөр байж болно. Эдгээр спорофиллууд нь фотосинтез хийдэггүй бөгөөд ердийн хэлбэрийн навчнаас ялгаатай байж болно (жишээ нь Onoclea sensibilis).
4. Цикад ургамлууд: Спорофиллуудаар бүрдсэн стробил (эр болон эм үржилт эрхтэн) үүсгэдэг.