Стамбул нисэх буудал

Стамбул хотын Олон улсын нисэх онгоцны буудал (турк. İstanbul Havalimanı; ИАТА: IST, ИКАО: LTFM), мөн Стамбулын шинэ нисэх онгоцны буудал буюу Стамбулын 3 дахь нисэх онгоцны буудал (турк. Üçüncü Havalimanı) — Турк улсын Стамбул хотын европ хэсэг дахь Арнавуткёй дүүрэгт орших олон улсын нисэх онгоцны буудал. Хотын төвөөс 35 км зайтай орших бөгөөд 2018 оны 10-р сарын 29-нд албан ёсоор нээгдсэн байна.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан тус нисэх онгоцны буудал нь жилд 150 сая орчим зорчигчдод (200 сая хүртэл өргөжин тэлэх боломжтой) үйлчлэх хүчин чадалтай, дэлхийн 350 гаруй чиглэлд үйлчилдэг дэлхийн хамгийн том нисэх онгоцны буудал болно гэж баригдахаас өмнө мэдэгдэж байжээ. Тус буудлаас анхны нислэгийг нийслэл Анкара хот руу хийсэн байна. Энэ нь өргөтгөл хийх боломж хомс байсан Ататурк, Сабиха Гокчен зэрэг буудлын дараах Истанбул хотын з дахь нисэх онгоцны буудал юм.