Jump to content

Станислав Шушкевич

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Станислав Станиславович Шушкевич (белорус. Станіслаў Станіслававіч Шушкевіч; 1934 оны 12-р сарын 15-нд ЗХУ-ын ЗСБНБелУ-ын Минск хотод төрсөн - Белорусь улсын Минск хотод 2022 оны 5-р сарын 3-нд нас барсан)- Беларусийн улс төрч, төрийн зүтгэлтэн, Беларусийн Дээд Зөвлөлийн дарга (1991-1994), 1991 онд ЗХУ задрах тухай Беловежийн хэлэлцээрт гарын үсэг зурсан улс төрч.

Станислав Станиславович Шушкевич

1934 оны 12-р сарын 15-нд Зөвлөлт Беларусийн нийслэл Минск хотод төрсөн. Эцэг эх нь багш нар байсан. Эцэг - Станислав Петрович Шушкевич (1908-1991), тариачдын уугуул, яруу найрагч, 1937-аад онд хэлмэгдэж 8 жилийн хорих ял авч хоригдоод 1949 онд дахин ял авч байжээ, 1954 онд хагас цагаатаж суллагдсан бөгөөд сүүлд 1975 онд бүрэн цагаатсан байна. Эх - Елена Людвиковна Романовская, ядуу зүдүү Польшийн язгууртны охин, польшоор бичдэг зохиолч байжээ.

Дэлхийн 2-р дайны үед Станислав Шушкевич эх, эмэг эх нарын хамт нацистуудад эзлэгдсэн Минск хотод амьдарч байжээ.

1951 онд дунд сургуулиа мөнгөн медальтай төгсөөд Шушкевич Беларусийн Улсын Их Сургуулийн Физик-математикийн факультетэд элсэн ороод 1956 онд төгссөн байна.

Тэрээр ЗСБНБелУ-ын ШУА-ийн Физикийн хүрээлэнгийн аспирантурт суралцаж, радио электроникийн салбарт зохин бүтээлтэй байсан. 1960-1961 онд Минскийн радио үйлдвэрийн дизайны товчоонд ажиллаж байжээ.

1963-1990 онд Станислав Шушкевич Минскийн Радио инженерийн дээд сургууль, Беларусийн Улсын Их Сургуулийн проректороор ажиллаж, ЗСБНБелУ-ын Шинжлэх ухаан, технологийн гавьяат ажилтан цол, 1963 онд физик, математикийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр 1972 онд Белорусийн Их сургуулийн профессор цол хүртэж, Беларусийн Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн байв.

Шушкевич физик-математикийн шинжлэх ухааны 33 дэд эрдэмтэн бэлтгэж, 5 докторын диссертацийг удирдаж байсан. Тэрээр БНАГУ (Йена - 1976, 1978), Югослав (Любляна - 1966), Польш (Ягиеллон - 1974, 1994, 1997), АНУ (Харвард - 2000; Йел - Колумби - 2001 - 2001) лекц урилгаар уншиж байжээ. 1999-2000 онд Вашингтон дахь Вудро Вилсоны судалгааны төвд ажилласан байна.

1989 онд Беларусийн Их сургуулийн ерөнхий хурлаар ЗХУ-ын ардын депутатад нэр дэвшиж, сонгуульд ялалт байгуулав. Тэрээр Бүс хоорондын дэд бүлгийн гишүүн байсан. 1990 оны 5-р сард тэрээр ЗХУ-ын коммунист намаас гарсан.

1990 оны 5-р сарын 19-нд Шушкевич ЗСБНБелУ-ын Дээд Зөвлөлийн даргын сонгуульд өрсөлдөж Николай Дементейд ялагдаж нэгдүгээр орлогч даргаар сонгогдов.

Беларусийн тэргүүн

[засварлах | кодоор засварлах]

1991 оны 8-р сарын 19-21-ний өдрүүдэд Москвад "8-р сарын үймээн" болж, Зөвлөлтийн удирдлагын хэд хэдэн өндөр албан тушаалтнууд төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон. Шушкевич хямрал эхэлснээр Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийг яаралтай хуралдуулж, ээлжит бус чуулган зарлахыг шаарджээ. Дарангуйлагчдын бүтэлгүйтлийн дараа Станислав Шушкевич БСБНХУ-ын Дээд Зөвлөлийн даргаар сонгогдов. 9-р сарын 19-нд түүний тэргүүлсэн парламент цагаан-улаан-цагаан туг, "Пахония" төрийн сүлдэнд төрийн бэлгэдлийн статус өгч, тус улсын шинэ нэр болох Бүгд Найрамдах Беларусь улсыг баталсан юм.

ЗХУ зардан унаж буй тухай Беловежийн гэрээнд гарын үсэг зурах үеэр

Эцэст нь 1991 оны 12-р сарын 8-нд Беловежская Пуща дахь Засгийн газрын өргөөнд ЗСБНХОУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин, Украины Ерөнхийлөгч Леонид Кравчук, Беларусийн Засгийн газрын тэргүүн Вячеслав Кебич, Оросын Төрийн нарийн бичгийн дарга Геннадий Бурбулис, Украины Ерөнхий сайд Витольд Фокин ЗСБНХУ-ын оршин тогтнолыг зогсоож, Тусгаар тогтносон улсуудын хамтын нөхөрлөл байгуулагдсаныг Тунхагласан баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Огцорсоны дараа

[засварлах | кодоор засварлах]

1994 оны 1-р сарын 26-нд Шушкевичийг Дээд зөвлөлийн даргын албан тушаалаас огцруулсны дараа Миечислав Хрыб 1994 оны 1-р сарын 28-нд энэ албан тушаалыг авчээ. 1994 оны 2-р сарын 1-нд Гриб Үндсэн хуулийн комиссын дарга болов.Тэр оны зун Беларусь улсад анхны ерөнхийлөгчийн сонгууль болж, Александр Лукашенкогийн хугацаагүй засаглалын эхлэл тавигдсан юм. Станислав Шушкевич энэ сонгуульд дөнгөж 4-р байр эзэлсэн. Тэр цагаас хойш тэрээр Лукашенког байнга шүүмжилж байсан бөгөөд 1996 онд дахин Дээд зөвлөлийн депутат болсноор түүнийг огцруулах ажиллагааг санаачлагчдын нэг байв.

1998 оноос хойш Станислав Шушкевич Беларусийн Социал демократ намыг тэргүүлж, Беларусийн ардчилсан хүчний их хуралд оролцов. 2010 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Андрей Санниковыг дэмжсэн. 2012 онд Вильнюс хотод болсон Беларусийн улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийн уулзалтын үеэр тэрээр Беларусийн тусгаар тогтнолыг баталгаажуулах санамж бичигт гарын үсэг зурсан.

2018 онд намын даргын суудлаа Сергей Черечныйд шилжүүлж 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр түүнийг дэмжсэн. Шушкевич өөрөө тэр үед аль хэдийн намын хүндэт дарга болжээ.

Тэрээр 2022 оны 5-р сарын 3-ны орой 88 насандаа Минск хотод коронавирусын халдварын үр дагаврын улмаас нас баржээ.