Jump to content

Стив Уиткофф

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Стивен Чарльз "Стив" Уиткофф (англи. Steven Charles "Steve" Witkoff, 1957 оны 3-р сарын 15-нд АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүрэгт төрсөн) - Америкийн тэрбумтан, дипломатч, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч, хуульч, буяны үйлстэн юм. Тэрээр мөн "Witkoff Group" үүсгэн байгуулагч бөгөөд удирдагч нь юм. Тэрээр үл хөдлөх хөрөнгийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн бөгөөд хожим нь үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, хөгжүүлэгч болсон.

2024 оны 11-р сард тухайн үеийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп Стивен Виткоффыг АНУ-ын Ойрхи Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элчээр томилохоо зарласан. Албан тушаалаа авахаасаа өмнө тэрээр 2025 оны 1-р сард Израил болон ХАМАС бүлэглэлийн хооронд гал зогсоох хэлэлцээр хийх, барьцааны солилцоо хийхэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.

Тусгай элч Уиткофф хэд хэдэн гол чиглэлийг асуудлыг хариуцдаг - Газын дайн, Ираны цөмийн хөтөлбөр, Орос-Украины дайн (Владимир Путинтай хэлэлцээр хийж байсан зэрэг). Ийм учраас түүнийг "бүх асуудлын тусгай элч" (англи. special envoy for everything), гэж хочилдог, учир нь түүний үүрэг хариуцлага нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын үүрэг хариуцлагатай дүйцэж байгаа юм.