Jump to content

Стоктон их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Стоктон их сургууль
Хандивын сан33.3 сая$ (2019 он)
ЕрөнхийлөгчЖо Бертолин
Эрдэмтэн багш нар335 (2020 оны намар)
Бакалавр8,392 (2021 оны намар)
Аспирант960 (2021 оны намар)
БайршилГаллоуэй хотхон, Нью-Жерси, Америкийн Нэгдсэн Улс
КампусХотын захад
Өнгөнүүд      Black, white, & Columbia blue

Стоктон их сургууль нь АНУ-ын Нью-Жерси мужийн Галлоуэй хотхонд байрлах, улсын их сургууль юм. Энэ нь Нью-Жерси мужийн улсын дээд боловсролын системд багтана. Энхүү их сургууль нь АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд Нью-Жерсийн төлөөлөгчдийн нэг болж гарын үсэг зурсан Ричард Стоктоны нэрээр нэрлэгдсэн юм. 1969 онд үүсгэн байгуулагдсан Стоктон нь, анхны ангиа 1971 онд хүлээн авсан. 1971 онд сургуулийн нээлтийн үеэр хичээлүүд Атлантик Ситийн Мэйфлоуэр зочид буудалд орж эхлээд, мөн ондоо Галловэй хотхоны кампус нь ашиглалтад оржээ. Стоктон сургуульд 10,000 орчим оюутан суралцдаг бөгөөд Дундад Мужуудын Дээд боловсролын комиссоос итгэмжлэгдсэн билээ. Тус их сургуулийн 2 дахь кампус нь Атлантик Ситид байдаг.

Стоктоны эрдэм шинжилгээний хөтөлбөрүүд нь эрүүгийн эрх зүй, сэтгэл зүй, байгалийн шинжлэх ухаан, биологи, бизнес, түүх, уран зохиол зэрэг чиглэлээр суралцах боломжийг олгодог. Нэмэлтээр Тооцооны шимжлэх ухаан, аялал жуулчлал ба үйлчилгээний менежмент, Дотоодын аюулгүй байдал зэрэг шинэ салбаруудын сургалтуудыг санал болгодог. Стоктон мөн физик эмчилгээний докторын зэргийн хөтөлбөрийг санал болгодог. Стоктон их сургууль нь сурагчийн өөрөө удирдах зөвлөл зэрэг 130 орчим оюутны клуб, дугуйлантай юм.