Стокхольм
Стокхольм
Stockholm | |
|---|---|
| Хоч: Умардын Венец, Скандинавын нийслэл, Скандинавын Венец[1] | |
| Солбицол: 59°19′46″N 18°4′7″E / 59.32944°N 18.06861°EСолбицол: 59°19′46″N 18°4′7″E / 59.32944°N 18.06861°E | |
| Улс | |
| Бүс нутаг | Сөдерманланд ба Уппланд |
| Муж | Стокхольм муж |
| Анх дурдагдсан | 1252 |
| Харти | 13-р зуун |
| Засаг захиргаа | |
| • Хотын дарга | Карин Вангорд (S) |
| Газар нутаг | |
| 188 км2 (73 бээр2) | |
| • Хотын бүс | 381.63 км2 (147.35 бээр2) |
| • Бөөгнөрөл | 6,519 км2 (2,517 бээр2) |
| Өндөр | 28 м (92 фут) |
| Хүн ам | |
| • Нийслэл | 996,264 |
| • Нягтрал | 5,300/км2 (14,000/бээр2) |
| • Хотын бүс | 1,617,407 |
| • Нягтрал | 4,200/км2 (11,000/бээр2) |
| • Бөөгнөрөл | 2,480,063 |
| • Нягтрал | 380/км2 (990/бээр2) |
| Иргэдийн нэршил |
|
| ДНБ | |
| • Бөөгнөрөл | €171.269 тэрбум (2021) |
| Цагийн бүс | UTC+1 (ТЕЦ) |
| • Зун (ЗЦ) | UTC+2 (ТЕЗЦ) |
| Шуудангийн код | 100 00-199 99 |
| Бүсийн дугаар | +46-8 |
| Вэб сайт | start |
Стокхольм,[10] (шведээр Stockholm ) Швед улсын нийслэл бөгөөд 2018 оны байдлаар хамгийн том 1 006 984 хүнтэй хот.[11] Меларен нуур болон Балтын тэнгисийн эрэг дээр байралдаг юм. XIII зуунаас эхлээд тус улсын эдийн засгийн төв болсон хот юм. Нийслэл хотод Шведийн хааны ордон, Засгийн газар болон Риксдаг /парламент/ байралдаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эх сурвалжуудад Стокхольм байрладаг газрыг Агнафит хэмээх Агне хааны нэрэмжит суурин гэж нэрлэдэг байжээ. 1187 онд загасчны тосгоны суурин дээр бэхэлсэн суурин барьж эхлүүлсэн түүхтэй. Эхний барилгуудыг Стадсхолмен арал дээр барьж эхэлсэн байна. Стокхольм хотыг анх 1252 оны эх сурважид дурдсан байдаг. Энэ хотыг Биргер Магнуссон үндэслэсэн гэж үздэг.
Газарзүйн таатай байрлал нь худалдааны хот болохд нөлөөлсөн байна. XIV-XV зууны үед германчууд хүн амын дөрөвний нэг, магистратын буюу хотын захиргааны хагасыг бүрдүүлдэг байжээ. Зөвхөн 1471 оноос хойш шведүүд хотын удирдлгагад байр сууриа олж авч чаджээ. 15-р зууны сүүлчээр энд Шведийн үндэсний баатар Стен Стуре /том/ нь Данийн эсрэг томоохон бослого гаргаж, Шведийг Даниас тусгаар тогтнохыг уриалж байжээ. 1520 оны 11-р сарын 8-нд Данийн хаан Шведийн бослогыг өдөөсөн бүх хүмүүсийг цаазаар авах тушаал өгсөн байна. Эдгээр үйл явдлууд нь Шведийн хувьд үндэсний эмгэнэлт явдал болж, "Стокхольмын цуст байр" хэмээн нэрлэгдэх болсон.
19-р зууны эхний хагаст хотын ач холбогдол буурсан боловч 19-р зууны хоёрдугаар хагаст эдийн засгаа сэргээн босгож, шинэчилсэн. Шинэ төрлийн үйлдвэрлэл бий болсноор худалдаа, үйлчилгээний томоохон төв болжээ.
1901 оноос хойш Нобелийн Хороо Стокхольм хотод хуралдаж Нобелийн шагналтнуудыг тодруулж жил бүр шагнадаг болжээ.
1912 онд зуны олимп, 1956 оны зуны олимпын морин спортын тэмцээн энд зохиогдож байжээ.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]1950 оноос хойш тус хотод метро ажиллаж байгаа бөгөөд нийт 105,7 км урт гурван шугамын 100 өртөөтэй юм. Холболтгүй 4 трамвайн шугам, гурван хот хоорондын төмөр замын систем байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь нарийн царигтай (891 мм). Үүнээс гадна автобус, усан голын тээвэр байдаг.
Стокгольм хотод 3 нисэх онгоцны буудалтай. "Стокгольм-Арланда" олон улсын нисэх онгоцны буудал нь хотоос умард зүгт 42 км зайд байрладаг. Мөн хотын дотор байрлах "Бромма" нисэх онгоцны буудал, хотоос өмнө зүгт 95 км-т орших "Скавста" нисэх онгоцны буудал байдаг байна.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]Анхны шинжлэх ухааны төвүүд болон томоохон боловсролын байгууллагууд 18-р зуунд Стокгольм хотод байгуулагдсан. Энд янз бүрийн эрдэмтдийн судалгаа, одон орон судлал, анагаах ухаан гэх мэт янз бүрийн мэргэжлээр сургалт явуулж ирсэн байна. Дараа нь Стокгольмын Одон орон судлалын төв байгуулагдсан. Анагаах ухааны боловсрол нь Каролинскийн дээд сургуульд төвлөрч байв. Хатан хааны технологийн институт нь 1827 онд байгуулагдсан бөгөөд өнөөг хүртэл Скандинавын хамгийн том технологийн институт юм. Энд 13 мянга орчим оюутан суралцдаг.
Стокгольмын их сургууль нь 1878 онд байгуулагдсан боловч зөвхөн 1960 онд бүрэн эрхт Их сургуулийн статустай болсон. 2004 онд тус их сургууль 35,000 оюутантай байжээ. Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгүүд байгуулагдсан бөгөөд тэдгээрийн хамгийн алдартай нь Шведийн Байгалийн түүхийн музей, Бергианска трэдгарден ботаникийн цэцэрлэг юм. Стокгольмын Эдийн засгийн сургууль нь 1909 онд байгуулагдсан бөгөөд тус улсын цөөн хэдэн хувийн их сургуулиудын нэг юм.
Стокгольм хотод Хатан хааны чөлөөт урлагийн академи (1735), Хатан хааны хөгжмийн дээд сургууль (1771 онд Хатан хааны хөгжмийн академи нэртэйгээр байгуулагдсан) ажилладаг. Стокгольмын их сургуулийн сэтгэл судлалын факультет Хатан хааны технологийн дээд сургууль 1995 онд Седёртөрн их сургууль Стокгольмын өмнөд хэсэгт нээгдэв. Карлберг цэргийн академи, /дэлхийн хамгийн эртний цэргийн академи/ (1792); Констфак дизайны сургууль (Швед: Konstfack) (1844), Их сургуулийн дуурийн коллеж (1968), бүжиг дэглэлт, хөгжмийн боловсрол ; Стокгольмын Боловсролын хүрээлэн (Lärarhögskolan i Stockholm).
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Цаг уур
[засварлах | кодоор засварлах]| Цаг уурын мэдээлэл: Стокхольм (Observatorielunden), 1991–2020 оны хэвийн, туйлын үе 1901 оноос | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Сар | 1 сар | 2 сар | 3 сар | 4 сар | 5 сар | 6 сар | 7 сар | 8 сар | 9 сар | 10 сар | 11 сар | 12 сар | Жил |
| Макс. Температур °C (°F) | 11.0 (51.8) |
12.2 (54.0) |
17.8 (64.0) |
26.1 (79.0) |
29.0 (84.2) |
32.2 (90.0) |
34.8 (94.6) |
35.4 (95.7) |
27.9 (82.2) |
20.2 (68.4) |
15.1 (59.2) |
12.7 (54.9) |
35.4 (95.7) |
| Дундаж макс. °C (°F) | 6.6 (43.9) |
7.1 (44.8) |
12.0 (53.6) |
18.8 (65.8) |
24.3 (75.7) |
27.5 (81.5) |
29.7 (85.5) |
28.2 (82.8) |
22.4 (72.3) |
15.8 (60.4) |
10.7 (51.3) |
8.5 (47.3) |
30.6 (87.1) |
| Дундаж дээд °C (°F) | 1.0 (33.8) |
1.2 (34.2) |
4.7 (40.5) |
10.7 (51.3) |
16.5 (61.7) |
20.8 (69.4) |
23.6 (74.5) |
22.1 (71.8) |
16.6 (61.9) |
10.1 (50.2) |
5.4 (41.7) |
2.5 (36.5) |
11.3 (52.3) |
| Өдрийн дундаж °C (°F) | −1.0 (30.2) |
−1.0 (30.2) |
1.6 (34.9) |
6.3 (43.3) |
11.4 (52.5) |
15.7 (60.3) |
18.7 (65.7) |
17.7 (63.9) |
13.1 (55.6) |
7.7 (45.9) |
3.6 (38.5) |
0.6 (33.1) |
7.9 (46.2) |
| Дундаж доод °C (°F) | −2.9 (26.8) |
−3.2 (26.2) |
−1.1 (30.0) |
2.6 (36.7) |
7.1 (44.8) |
11.6 (52.9) |
14.8 (58.6) |
14.2 (57.6) |
10.2 (50.4) |
5.5 (41.9) |
1.9 (35.4) |
−1.2 (29.8) |
5.0 (41.0) |
| Дундаж мин. °C (°F) | −11.2 (11.8) |
−10.9 (12.4) |
−7.5 (18.5) |
−2.6 (27.3) |
1.9 (35.4) |
7.0 (44.6) |
10.6 (51.1) |
9.7 (49.5) |
4.6 (40.3) |
−0.8 (30.6) |
−4.5 (23.9) |
−8.3 (17.1) |
−13.7 (7.3) |
| Мин. температур °C (°F) | −28.2 (−18.8) |
−25.5 (−13.9) |
−22.0 (−7.6) |
−11.5 (11.3) |
−4.5 (23.9) |
1.0 (33.8) |
6.0 (42.8) |
4.8 (40.6) |
−1.5 (29.3) |
−9.0 (15.8) |
−17.0 (1.4) |
−21.0 (−5.8) |
−28.2 (−18.8) |
| Дундаж хур тунадас см (инч) | 37.0 (1.46) |
29.4 (1.16) |
27.3 (1.07) |
29.2 (1.15) |
34.0 (1.34) |
61.7 (2.43) |
61.5 (2.42) |
66.2 (2.61) |
53.3 (2.10) |
51.4 (2.02) |
47.6 (1.87) |
47.8 (1.88) |
546.4 (21.51) |
| Дундаж цас см (инч) | 23.3 (9.2) |
25.6 (10.1) |
18.1 (7.1) |
5.9 (2.3) |
1.1 (0.4) |
0.0 (0.0) |
0.0 (0.0) |
0.0 (0.0) |
0.0 (0.0) |
1.8 (0.7) |
6.6 (2.6) |
20.3 (8.0) |
102.7 (40.4) |
| Сарын дундаж нартай цаг | 43.9 | 75.1 | 150.8 | 215.9 | 277.4 | 277.4 | 279.5 | 234.5 | 170.3 | 95.8 | 44.6 | 33.4 | 1,898.6 |
| Өдрийн дундаж нартай цаг | 1.4 | 2.7 | 4.9 | 7.2 | 8.9 | 9.2 | 9.0 | 7.6 | 5.7 | 3.1 | 1.5 | 1.1 | 5.2 |
| Өдрийн дундаж гэгээтэй цаг | 7.0 | 9.3 | 11.9 | 14.5 | 17.0 | 18.5 | 17.7 | 15.5 | 12.8 | 10.2 | 7.7 | 6.2 | 12.4 |
| Percentage possible sunshine | 20 | 29 | 41 | 50 | 53 | 50 | 51 | 49 | 44 | 30 | 19 | 17 | 38 |
| Дундаж хэт ягаан туяаны индекс | 0 | 1 | 1 | 3 | 4 | 5 | 5 | 4 | 3 | 1 | 0 | 0 | 2 |
| Эх сурвалж 1: SMHI Open Data[12] SMHI 1991–2020 оны хэвийн[13] | |||||||||||||
| Эх сурвалж 2: Weather Atlas (нар, uv data)[14] | |||||||||||||
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]- 1868 онд
- Зам, талбай
- Дээрээс харахад
- Улсын вангийн ордон
- Музей
- Их сургууль
- Марафон
- Газрын зурагт
- Бөмбөгтэй хоккей
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "20 Famous Cities You Can Visit Without Breaking The Bank – TripAdvisor Vacation Rentals". TripAdvisor Vacation Rentals. 2015-09-03. Архивласан огноо 2016-02-05. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Localities 2010, area, population and density in localities 2005 and 2010 and change in area and population". Шведийн Статистикийн Төв Товчоо. 2012-05-29. Архивласан огноо 2013-01-16.
- ↑ "citypopulation.de", www.citypopulation.de, Архивласан огноо 2023-11-05, Татаж авсан: 2026-06-08
- ↑ "Folkmängd i riket, län och kommuner 30 juni 2021 och befolkningsförändringar 1 april–30 juni 2021. Totalt". Шведийн Статистикийн Төв Товчоо. Архивласан огноо 2021-08-18. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Folkmängd i riket, län och kommuner. Totalt". SCB. Эх хувилбараас архивласан: 2016-08-09. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Stockholm", Nationalencyklopedin, <http://www.ne.se/stockholm/315772> (retrieved on 2026-06-08)
- ↑ "Folkmängd per tätort och småort 2010, per kommun" (XLS) (Швед хэлээр). Шведийн Статистикийн Төв Товчоо. 2013-06-20. Архивласан огноо 2016-03-03. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Tätorter i Sverige". Архивласан огноо 2023-08-23. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Gross domestic product (GDP) at current market prices by metropolitan regions". ec.europa.eu. Архивласан огноо 2023-02-15.
- ↑ МУ-д хэлэхэд онц ялгаагүй хэдэн янзаар салаалан бичиж байна. Stockholm гэсэн үгний үгийн дунд орж буй "h" үсэг лхагва гэдэгт байгаа шиг сул дуутай шүргэх "х" юм. Орос бичигт "г" үсгээр тэмдэглэдэг нь Монголд XX зуунаас дэлгэрсэн Стокгольм. Швед бичгийн гэх заримдаг ойлголт, үнэндээ англи бичгээс Стокхольм, Стокхолм. Шведээр шүргэх "х"-г гээж [сток-коольм] хэмээн хэлдгээс бичвэл Стоккольм, Стокольм. Үүнд "ol"-ийг уртаар зөөлөн хэлэх тул зөөлний тэмдэгтэй "оль" [ооль] гэнэ. Худам монгол үсгээр ᠰᠲᠣᠻᠬᠣᠯᠮ (стокхолм), ᠰᠲᠣᠻ᠋ᠭᠣᠯᠮ (стокголм) гэж бичнэ.
- ↑ "Folkmängd i riket, län och kommuner 31 december 2011 och befolkningsförändringar 2011". Statistics Sweden.
- ↑ "Ladda ner meteorologiska observationer | SMHI". Архивласан огноо 2021-03-09. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Dataserier med normalvärden för perioden 1991-2020 | SMHI". Архивласан огноо 2021-05-28. Татаж авсан: 2026-06-08.
- ↑ "Stockholm, Sweden - Monthly weather forecast and Climate data". Weather Atlas. Эх хувилбараас архивласан: 2023-05-23. Татаж авсан: 2026-06-08.