Jump to content

Стокхольмын Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Стокхольмын их сургууль (швед. Stockholms universitet) — Швед улсын нийслэл Стокхольм хот дахь улсын судалгааны их сургууль. Анх 1878 онд коллеж хэлбэрээр үүсгэн байгуулагдаж 1960 оноос Их сургууль болсон байна. Тус сургууль нь хууль, хүмүүнлэг, нийгмийн ухаан, байгалийн ухаан гэсэн дөрвөн өөр факультетэд 33,000 гаруй оюутан суралцдаг. Энэ нь Скандинавын хамгийн том их сургуулиудын нэг юм.

Алдартай багш, төгсөгчид

[засварлах | кодоор засварлах]
  • Карл Асплунд, яруу найрагч,
  • Берт Болин, цаг агаар судлаач,
  • Софья Ковалевская, математикч, механик,
  • Сванте Аррениус, физик-химич, нобелевийн шагналтан,
  • Ингмар Бэргман, театрын болон дэлгэцийн найруулагч, зохиолч,
  • Мария Ланг — зохиолч,
  • Эстен Даль, хэл зүйч,
  • Даг Хаммаршёльд, НҮБ-ийн 2 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • Гүнж Мадлен, XVI Карл Густав, хатан хаан Сильвии нарын охин,
  • Улоф Пальмэ, улс төрч,Шведийн Ерөнхий сайд,
  • Андреас Папандреу, грекийн төрийн зүтгэлтэн,
  • Арба Кокалари, албани гаралтай Европарламентын гишүүн.
  • Якоб Далин, шведын телевиз, радиогийн хөтлөгч, яруу найрагч, орчуулагч, шоу хөтлөгч.