Jump to content

Стратегийн болон Олон улс судлалын төв (АНУ)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вашингтон дахь төв байр.

Стратегийн болон Олон улс судлалын төв (англи. The Center for Strategic and International Studies, CSIS) —АНУ-ын Вашингтон хотод төв байртай америкийн судалгааны хүрээлэн юм.

Тус байгууллага нь 1962 онд АНУ-д Холбооны Засгийн газар болон төрийн бус байгууллагуудын дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсэн хоёр дахь давалгааны үеэр Жоржтауны Их Сургуулийн "Стратегийн болон Олон Улсын Судалгааны Төв" нэртэйгээр байгуулагдсан байна. Тус төв нь дэлхийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлуудаар бодлогын судалгаа, стратегийн дүн шинжилгээ хийдэг бөгөөд ялангуяа олон улсын харилцаа, худалдаа, технологи, санхүү, эрчим хүч, геостратеги зэрэг асуудлуудад анхаарлаа хандуулдаг юм.

Стратегийн болон Олон улс судлалын төв нь албан ёсоор америкийн гол хоёр намын төлөөлөлтэй судалгааны төв бөгөөд улс төрийн олон янзын үзэл бодлыг төлөөлдөг эрдэмтэдтэй юм. Тус төв нь гадаадын нэр хүндтэй бодлого боловсруулагчид, АНУ-ын Конгрессын албан тушаалтнууд, Ардчилсан болон Бүгд Найрамдах намын харьяа гүйцэтгэх засаглалын албан тушаалтнууд, мөн янз бүрийн улс төрийн үзэл бодолтой гадаадын өндөр албан тушаалтнуудыг урьж ажиллуулдаг гэдгээрээ алдартай юм.

Нэр хүндтэй ажилтнууд

[засварлах | кодоор засварлах]


Албан ёсны цахим хуудас: https://www.csis.org/